96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Чин гүрний гүнжид 13.5 жил хорих ял оноожээ
Өөрийгөө Чин гүрний гүнж гэж мэдэгдэн залилан хийж байсан нэгэн эмэгтэйд БНХАУ-ын шүүх 13.5 жилийн хорих ял оноолоо.

Ван Фөнин өөрийгөө “Гүнж Чанпин” гээд, Айсингиоро буюу Манж Чин улсын хааны ургийн овогт хамаарах бөгөөд хааны удмын үр хойч гэжээ. Тэрбээр хамсаатныхаа хамт нэг жилийн дотор хохирогчдоос хоёр сая гаруй юань буюу 313600 доллар залилж авсан байна.
Хохирогчдын нэг нь цагдаагийн газарт гомдол гаргаснаар залилагчдыг 2014 онд баривчилжээ. БНХАУ-ын төвийн нутгийн Шэньси мужийн Ляньху дүүргийн шүүх Ванг мөн 500 мянган юаниар торгосон байна. Вангийн хамсаатан Ян Зянлиньд 12 жилийн хорих ял оноож, 500 мянган юаниар торгожээ. Айсингиоро овгийнхон 1644 оноос 1912 онд хувьсгалаар хаант засаглалыг түлхэн унагаах хүртэл Хятадыг удирдаж байсан аж.

0 Сэтгэгдэл