Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Гадаад валютын хадгаламж буурч төгрөгийнх 5.2 их наяд төгрөг болов
Т.ЖАНЦАН
Арилжааны банкуудын үйл ажиллагааны тойм судалгааг Монголын банкны холбооноос гаргалаа. Уг судалгаагаар арилжааны банкуудын нийт актив буюу хөрөнгө нь өнгөрсөн жилээс буурч эхэлжээ. Энэ нь эдийн засаг хүндэрч зээл олголт буурсантай холбоотой аж. Жишээ нь, өнгөрсөн оны эцэст арилжааны банкуудын нийт актив 22.6 их наяд төгрөгт хүрч байв. Тэгвэл энэ оны эхний хагас жилд арилжааны банкуудын актив 21.8 их наяд төгрөг болсон байна. Үүнийг өнгөрсөн оны эхний хагас жилтэй харьцуулбал 2.1 хувиар өссөн үзүүлэлт аж.
Харин банкуудын өөрийн хөрөнгө өнгөрсөн оны эхний зургаан сараас 25 хувиар өсч 2.5 их наяд төгрөгт хүрчээ. Судалгаанаас үзвэл өнгөрсөн оны сүүлчээр банкуудын өөрийн хөрөнгө 2.3 их наяд төгрөг байсан аж. Банкуудын активын бүтцийг харвал зээлд 54, өөрийн хөрөнгөд ес, төв банкны үнэт цааст зургаа, Засгийн газрын үнэт цааст 10, бусад бүлэгт 14, гадаад активт дөрвөн хувь тус тус ногдож буй юм.
Эдийн засаг хүндэрч идэвхжил буурсан, Монголбанкны хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлого зэргээс улбаалж арилжааны банкуудын олгож буй зээл буурсан. Тухайлбал, банкуудын олгосон зээл 11.6 их наяд төгрөг болоод байна. Энэ нь банкуудын олгож буй зээл гурван хувиар буурсан үзүүлэлт болов. Сүүлийн гурван жилд арилжааны банкуудын хамгийн их зээл олгосон хугацаа нь өнгөрсөн жилийн гуравдугаар улирал юм. Тухайн үед банкууд 12.3 их наяд төгрөгийн зээл олгосон аж. Мөнгөний бодлогын хүү өсөхөд арилжааны банкууд зээлээ хумьдаг. Зээл хумигдахад банкуудын ашиг буурна гэсэн үг. Иймд ашигаа нөхөж хэвийн ажиллахын тулд Төв банкны болон Засгийн газрын үнэт цаас худалдан авдаг. Монголын банкны холбооны судалгаагаар энэ оны эхний хагас жилд арилжааны банкууд нийт 206 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Үүнээс Хаан банк хамгийн өндөр буюу 91.2, Худалдаа хөгжлийн банк 73, Голомт банк 12.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.
Эдийн засгийн нөхцөл байдал муудсан тул иргэд, аж ахуйн нэгжүүд банкнаас авсан зээлээ төлөхөд хүндрэл учирч байгаа. Тэгэхээр чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оноос өсч эхэлсэн юм. Одоогоор чанаргүй зээл нэг хувиар өсч, нийт зээлийн таван хувьтай тэнцлээ. Өнгөрсөн онд 383 тэрбум төгрөг байсан бол энэ оны эхний хагас жил 534 тэрбум төгрөг болсон байна. Орон сууцны ипотекийн зээл нийт зээлд нэлээд жин дардаг. Сүүлийн хоёр жилд ипотекийн зээл огцом өссөн билээ. Тухайлбал, 2013 оны эхэнд орон сууцны зээл 900 тэрбум төгрөг байж. Гэтэл энэ оны эхний хагас жилд банкууд 72 мянган зээлдэгчдэд 3.1 их наяд төгрөгийн зээл олголоо. Уг зээлийн 1.8 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.5 хувь нь чанаргүй гэсэн ангилалд оржээ.
Монголын банкны холбооны судалгаагаар манай улсын банкны салбарын харилцах хадгаламж өссөн дүнтэй гарсан аж. Арилжааны банкуудын харилцах, хадгаламж 9.6 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь манай улсын төсвөөс 3.4 их наяд төгрөгөөр илүү байгаа юм. Ингээд харилцах хадгаламж өнгөрсөн оныхоос 0.7 хувиар өссөн байна. Задлаад үзвэл төгрөгийн харилцах дансны дүн 16.9, хадгаламж хоёр хувиар өссөн байна. Одоогоор төгрөгийн хадгаламж 5.2 их наяд төгрөг байгаа бол харилцах нь 1.2 их наяд болжээ. Харин гадаад валютын хадгаламж 7.5, харилцах дансны дүн хоёр хувиар буурсан аж. банкуудад байршиж буй гадаад валютын хадгаламж хоёр их наяд төгрөгтэй дүйж байна. Харилцах дансны дүн нь нэг их наяд төгрөгөөр илэрхийлэгдэж буй юм. Гадаад валютын хадгаламж, харилцах дансны дүн буурахад Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан, хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлт үүссэн, валютын ханш тогтворжсон зэрэг үйл явдал нөлөөлсөн хэмээн Монголын банкны холбооны эдийн засагчид тайлбарлаж байгаа билээ.
Арилжааны банк бол санхүүгийн гол зуучлагч. Өөрөөр хэлбэл, өөрийн хөрөнгөөс гадна бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөө эдийн засагт зээл болгон гаргаж амьдардаг байгууллага. Иймд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө, олгосон зээлийн дүнгийн харьцаа нь банкны хамгийн гол үзүүлэлт юм. Тэгвэл уг үзүүлэлт нь энэ оны эхний хагас жилд 126 хувьтай гарлаа. Уг үзүүлэлт 100 хувиас хэтэрвэл өндөр эрсдэлтэй хэмээн үздэг. Тэр илүү гарсан хувьд ногдох зээлийн хөрөнгийг өөр эх үүсвэрээр санхүүжүүлж байна гэсэн үг. Үүнд орон сууцны ипотекийн санхүүжилт, үнэ тогтворжуулах хөтөлбөр нөлөөлсөн байна.
-Банкинд байршиж буй харилцах, хадгаламж улсын төсвөөс 3.4 их наяд төгрөгөөр илүү байна-

0 Сэтгэгдэл