Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Унгарын ерөнхий сайд: Дүрвэгсэд бослого гаргаж байна

Африк, Ойрхи дорнодын орнуудаас ирж байгаа хууль бус цагаач иргэд орон нутгийн эрх баригчдын шаардлагыг биелүүлэхгүй, тэдэнтэй хамтарч ажиллахгүй хэмээн бослого гаргаж байна гэж Унгарын ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдсэнийг Reuters агентлаг дамжууллаа.
Дүрвэгсэд төмөр замын өртөөг эзлэн, хурууны хээгээ өгөхөөс татгалзаж, тэдэнд байр, хоол хүнс өгч, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа газарт байрлахгүй хэмээн эсэргүүцэж эмх журам зөрчиж эхэлснийг Орбан мэдэгджээ. “Тэд зүгээр л Унгарын хууль сахиулагчид, засаг захиргааны өөдөөс босч байна” гэж тэр онцолсон байна.
Унгарын Засгийн газрын тэргүүн энэ сарын 15-наас буюу ирэх мягмар гарагаас эхлэн хилээ хааж хууль бус цагаачдыг оруулахгүй, хил давсан бол баривчилж эхэлнэ гэсэн байна. Хэдхэн хоногийн өмнө Унгарын парламент дүрвэгсэд болоод хилийн тухай хэд хэдэн багц хууль баталсан юм. Дүрвэгсэд хилээр нэвтрэх гэж хилийн ханыг эвдлэн, дүрвэгсдийг хууль бусаар хил давуулдаг хүмүүс ч бий болсон нь ийм хууль гаргахад хүргэжээ.
Энэ 2015 оны эхнээс Европын холбооны гишүүн орнуудад Африк, Сири, Ливи болон Ойрхи дорнодын бусад орнуудаас 500 мянга орчим дүрвэгч орж ирсэн гэж Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер энэ сарын 9-нд Европарламентад мэдээлсэн юм.
Одоо 200 мянган дүрвэгч Грект байгаа бол, 150 мянга нь Унгарт, 120 мянган дүрвэгч Италид байна.
bangagiin zugnul bielel;ee olj bgaa yum bna daa udaxgyi ted ebropiig ygyi xiine germanii teneg abgai yagaad bangagiin anxaaruulgiig yl oishooj bna ...untaj bui baabgai serj xychirxeg bolno oros bol xychirxeg bolox ni oilgomjtoi...
hilee haah heregtei islamiin shashin hereggui
Tusyg usaar gedeg l bolj baigaa um baina

Африк, Ойрхи дорнодын орнуудаас ирж байгаа хууль бус цагаач иргэд орон нутгийн эрх баригчдын шаардлагыг биелүүлэхгүй, тэдэнтэй хамтарч ажиллахгүй хэмээн бослого гаргаж байна гэж Унгарын ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдсэнийг Reuters агентлаг дамжууллаа.
Дүрвэгсэд төмөр замын өртөөг эзлэн, хурууны хээгээ өгөхөөс татгалзаж, тэдэнд байр, хоол хүнс өгч, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа газарт байрлахгүй хэмээн эсэргүүцэж эмх журам зөрчиж эхэлснийг Орбан мэдэгджээ. “Тэд зүгээр л Унгарын хууль сахиулагчид, засаг захиргааны өөдөөс босч байна” гэж тэр онцолсон байна.
Унгарын Засгийн газрын тэргүүн энэ сарын 15-наас буюу ирэх мягмар гарагаас эхлэн хилээ хааж хууль бус цагаачдыг оруулахгүй, хил давсан бол баривчилж эхэлнэ гэсэн байна. Хэдхэн хоногийн өмнө Унгарын парламент дүрвэгсэд болоод хилийн тухай хэд хэдэн багц хууль баталсан юм. Дүрвэгсэд хилээр нэвтрэх гэж хилийн ханыг эвдлэн, дүрвэгсдийг хууль бусаар хил давуулдаг хүмүүс ч бий болсон нь ийм хууль гаргахад хүргэжээ.
Энэ 2015 оны эхнээс Европын холбооны гишүүн орнуудад Африк, Сири, Ливи болон Ойрхи дорнодын бусад орнуудаас 500 мянга орчим дүрвэгч орж ирсэн гэж Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер энэ сарын 9-нд Европарламентад мэдээлсэн юм.
Одоо 200 мянган дүрвэгч Грект байгаа бол, 150 мянга нь Унгарт, 120 мянган дүрвэгч Италид байна.
0 Сэтгэгдэл
2015.09.15
2015.09.13
2015.09.13























