Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Тариаланчид үр тарианыхаа дөнгөж хоёр хувийг хураажээ.

Энэ сарын 4-нөөс ургацаа хурааж эхэлсэн манай тариаланчид үр тарианыхаа дөнгөж хоёр хувийг хураагаад байна гэсэн мэдээ байна.
Харин төмс, хүнсний ногооны 13-17 хувийг нь хураасан гэнэ. Өнөөдрөөс ургац хураах ажил улсын хэмжээнд бүрэн жигдэрснээр 10 дугаар сарын 15 гэхэд улсын хэмжээнд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар таримлын болц жигд бус байгаагаас ургац хураах ажил сунжирч магадгүй гэж салбарынхан хэлж байна. ХХААЯ, мэргэжлийн байгууллагууд тачирхан ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмж гаргаж тариаланчдад хүргүүлжээ.

Өнгөрсөн хавар 511.2 мянган га талбайд тариалснаас 359.7 мянган га-д нь улаанбуудай тариалсан байна.
Ургацын урьдчилсан балансаар 265 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай хураан авах төлөв гарчээ. ХХААЯ-ны тооцоогоор улаанбуудайн 49.9 мянган га талбайд ургац алдаж, 32.5 мянган га талбайн ургац тэжээлд шилжихээр болжээ. Өөрөөр хэлбэл улаанбуудай тариалсан талбайн 77.1 хувийг хурааж, төлөвлөсөн ургацынхаа 53.7 хувийг, хэрэгцээт гурилын 58.2 хувийг хангахуйц хэмжээний буудай энэ онд хураан авах юм байна. Ингэснээр нийт гурилын хэрэгцээнд 106.4 мянган тонн буудай дутах гэнэ.

0 Сэтгэгдэл