Монгол, Бутан хоёр улсын парламентын бүлгийн гишүүд туршлага судалж, хамтран ажиллана
Улаанбаатар хотын 24 мега төслийн нэг Лаг шатаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусаж, магадлангийн дүгнэлт гаргууллаа
Увс, Дорнод, Дорноговь аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу иржээ
ЗГ:Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно
Н.Тавинбэх: ДЦС-3 дээр дахин дэлбэрэлт болоогүй
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сард болно
Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах үйл явц үргэлжилж байна
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Берлиний ойролцоогоос Лениний толгойг ухаж гаргалаа

Германд тэртээ 1990-ээд онд өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн үеэр Берлин хотод байсныг нь буулган хотоос гаргаж газар булсан Лениний хөшөөг эрэн хайж олон хэсгүүдийг нь цуглуулж эхэлсэн байна. Тухайн үедээ Берлин хотын гол чимэг болж байсан таван давхар байшинтай чацуу, гантиг чулуун хөшөөг зөвлөлтийн, коммунизмын бэлгэдэл хэмээн зайлуулсан ч өнөөдөр түүхийн гэрч, урлагийн бүтээл гэдэг утгаар нь ийн олж эргүүлэн авч байна. Одоогоор ганцхан толгойг нь олсон нь л гэхэд 3,5 тонн жинтэй гэнэ. Толгойг элс шорооноос цэвэрлэж Цидатель Шпантаугийн музейд шилжүүлэх юм байна.

“Хотоос авч зайлуулсан энэ хөшөөг одоо хүмүүст үзүүлэх хэрэгтэй, энэ чинь орчин үеийн түүх. Хөшөө, баримлыг хадгалж, хойч үедээ үзүүлж байх хэрэгтэй. Энэ бүхэн чинь түүхэн үйл явдлын гэрч” гэж нутгийн нэгэн иргэн хэлжээ.
Хөшөөг хаана булсныг эхлээд эрэн хайж, сурагласаар байгаад элсний карьерт аваачиж булсныг олж тогтоожээ. “Зөвлөлтийн үеийг мартахгүйн тулд энэ толгойг хүмүүст үзүүлж өнгөрсөн үеийг сануулж байх ёстой” гэж Германы Байгаль орчныг хамгаалах холбооны төлөөлөгч Херберт Лонер хэлж байна.

19 метр өндөртэй энэ хөшөөг 1970 онд Берлинд нээж 21 жилийн дараа 129 хэсэг болгон хээр хаясан нь “Гуд бай, Ленин” гэдэг баримтат кинонд түүх болон үлджээ.
“Хүмүүс тэр коммунизмын тухай байнга санаж байх ёстой. Энэ түүх манай улсын баруун зүүнд өөр өөр л дөө. Гэхдээ би Ленинийг баруун хэсэгт бэлгэ тэмдгийн байдлаар үзүүлэх нь нэг их ач холбогдолгүй байх гэж бодож байна. Берлин өнөөдөр нээлттэй хот болохоор Лениний энэ толгойг хүмүүс сонирхоно” гэж түүхч Йохен Белер ярьж байна.
Лениний хоёр метр хэртэй том толгой одоо берлиний энэ музейд кайзерын болон веймарын герман, нацизмын үе, социализмын үеийн үзмэрүүдтэй хамт байрлах болж байна.

0 Сэтгэгдэл