96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Төрийн банкийг хувьчлахгүй гэв
Б.ЦЭДЭВСҮРЭН
Монгол Улс төрийн мэдэлдээ хувийн банктай. Ийм жишиг байж болохгүй гэдгийг эдийн засагчид анхнаас нь эсэргүүцсээр ирсэн. Тийм ч учраас анх Төрийн банкийг бий болгохдоо хэсэг хугацааны дараа эргүүлэн хувьд шилжүүлэх нөхцөлийг зааж өгсөн байдаг. Жил бүр л “Төрийн банкийг энэ онд хувьчилна” гэх чимээ дуулддаг ч тэгсхийгээд л өнгөрдөг. Тэгвэл дахиад л “Төрийн банкийг хувьчлах нь” гэсэн яриа гарлаа. Ингэхдээ бүр нэг томоохон арилжааны банкинд худалдах болсон хэмээн Сангийн яамны эрх бүхий албан тушаалтан мэдэгдсэн гэх мэдээлэл түгэх болов. Энэ талаар тус яамнаас тодруултал “Тийм зүйл байхгүй. Яагаад ийм яриа гарсныг мэдэхгүй” гэв. Тиймээс Төрийн өмчийн хорооноос тодруулав. Мөн л “Төрийн банкийг хувьчлах яриа гараагүй” гэсэн юм. Тус банкийг төрийн өмчийн хувьчлах объектын жагсаалтад оруулаагүй байгаа.
Гэсэн ч эдийн засагчдын зүгээс үргэлж төр хувьдаа банктай байх нь сүүлийн 20 жил зохисгүй гэдэг нь батлагдсан гэдгийг сануулдаг. Мөн жил бүрийн төсөвт Төрийн банкны хувьчлалаас 80 тэрбум төгрөг оруулна хэмээн тусгасан байдаг аж. Ямартай ч энэ удаагийн хувьчлал дахиад л цуурхал байсан бололтой. Төр өмчөө хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна.
Монгол Улс төрийн мэдэлдээ хувийн банктай. Ийм жишиг байж болохгүй гэдгийг эдийн засагчид анхнаас нь эсэргүүцсээр ирсэн. Тийм ч учраас анх Төрийн банкийг бий болгохдоо хэсэг хугацааны дараа эргүүлэн хувьд шилжүүлэх нөхцөлийг зааж өгсөн байдаг. Жил бүр л “Төрийн банкийг энэ онд хувьчилна” гэх чимээ дуулддаг ч тэгсхийгээд л өнгөрдөг. Тэгвэл дахиад л “Төрийн банкийг хувьчлах нь” гэсэн яриа гарлаа. Ингэхдээ бүр нэг томоохон арилжааны банкинд худалдах болсон хэмээн Сангийн яамны эрх бүхий албан тушаалтан мэдэгдсэн гэх мэдээлэл түгэх болов. Энэ талаар тус яамнаас тодруултал “Тийм зүйл байхгүй. Яагаад ийм яриа гарсныг мэдэхгүй” гэв. Тиймээс Төрийн өмчийн хорооноос тодруулав. Мөн л “Төрийн банкийг хувьчлах яриа гараагүй” гэсэн юм. Тус банкийг төрийн өмчийн хувьчлах объектын жагсаалтад оруулаагүй байгаа. Гэсэн ч эдийн засагчдын зүгээс үргэлж төр хувьдаа банктай байх нь сүүлийн 20 жил зохисгүй гэдэг нь батлагдсан гэдгийг сануулдаг. Мөн жил бүрийн төсөвт Төрийн банкны хувьчлалаас 80 тэрбум төгрөг оруулна хэмээн тусгасан байдаг аж. Ямартай ч энэ удаагийн хувьчлал дахиад л цуурхал байсан бололтой. Төр өмчөө хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна.
0 Сэтгэгдэл
























