Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
О.Насанбурмаа “Лондон-2012” олимпийн наадамд барилдах эрхийн анхдагч болов
АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд эхэлсэн чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 69 кг-д барилдаж байгаа О.Насанбурмаа гурав дараалан ялж хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов.
Улаанбаатарын цагаар урд шөнөөс эмэгтэйчүүдийн 48, 53, 69 кг, сонгомол барилдааны 85 кг жингийн шилдгүүдийг тодруулах барилдаан эхэллээ. Манай улсаас 3 бөх дэвжээнд гарснаас гавьяат тамирчин О.Насанбурмаа 69 кг-д нэгдүгээр тойрогтоо Унгарын бөх В.Элизабет Вильсоныг 7:0, хоёрдугаар тойрогтоо Польшийн бөх А.Вьежчик Кордусыг 10:6, гуравдугаар тойрогт Казахстаны бөх Эльмира Сыздыковаг 8:6-гийн харьцаагаар ялж “Рио-2016” олимпийн наадамд барилдах эрхийг Монголын эмэгтэй бөхчүүдээс хамгийн түрүүнд авлаа. Тэрбээр “Лондон-2012” олимпийн наадамд барилдах эрхийн анхдагч нь байсан юм.
Хагас шигшээ барилдаанд Хятадын бөх Фенг Зхоуд 4:6, 0:8 онооны харьцаагаар ялагдсанаар. О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө японы бөх Сара Дошотой өрсөлдөнө. О.Насанбурмаагийн хувьд ДАШТ-ий 4 дэх хүрэл медалийн төлөө хүч үзэж байна. Энэ жинд шувтаргын барилдаанд ОХУ-ын бөх, олимпийн аварга Н.Воробьёва, БНХАУ-ын бөх Фенг Зхоу нар барилдах бол хүрэл медалийн төлөөх хоёр дахь барилдаан нь ХБНГУ-ын бөх, дэлхийн аварга Алёна Фокина, Шведийн бөх, дэлхийн аварга Анна Ева Мария Франссон нар хүч үзнэ.
АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд эхэлсэн чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 69 кг-д барилдаж байгаа О.Насанбурмаа гурав дараалан ялж хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов.Улаанбаатарын цагаар урд шөнөөс эмэгтэйчүүдийн 48, 53, 69 кг, сонгомол барилдааны 85 кг жингийн шилдгүүдийг тодруулах барилдаан эхэллээ. Манай улсаас 3 бөх дэвжээнд гарснаас гавьяат тамирчин О.Насанбурмаа 69 кг-д нэгдүгээр тойрогтоо Унгарын бөх В.Элизабет Вильсоныг 7:0, хоёрдугаар тойрогтоо Польшийн бөх А.Вьежчик Кордусыг 10:6, гуравдугаар тойрогт Казахстаны бөх Эльмира Сыздыковаг 8:6-гийн харьцаагаар ялж “Рио-2016” олимпийн наадамд барилдах эрхийг Монголын эмэгтэй бөхчүүдээс хамгийн түрүүнд авлаа. Тэрбээр “Лондон-2012” олимпийн наадамд барилдах эрхийн анхдагч нь байсан юм.
Хагас шигшээ барилдаанд Хятадын бөх Фенг Зхоуд 4:6, 0:8 онооны харьцаагаар ялагдсанаар. О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө японы бөх Сара Дошотой өрсөлдөнө. О.Насанбурмаагийн хувьд ДАШТ-ий 4 дэх хүрэл медалийн төлөө хүч үзэж байна. Энэ жинд шувтаргын барилдаанд ОХУ-ын бөх, олимпийн аварга Н.Воробьёва, БНХАУ-ын бөх Фенг Зхоу нар барилдах бол хүрэл медалийн төлөөх хоёр дахь барилдаан нь ХБНГУ-ын бөх, дэлхийн аварга Алёна Фокина, Шведийн бөх, дэлхийн аварга Анна Ева Мария Франссон нар хүч үзнэ.
0 Сэтгэгдэл
























