БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“УДЭТ-ын өдрүүд” өнөөдрөөс эхэлнэ
Монголын төрөөс баримталж буй соёлын урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд мэргэжлийн урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор УДЭТ-ын хамт олон “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолт хийдэг уламжлалтай.

Өдгөө 13 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй аялан тоглолтоо энэ удаад Өвөрхангай, Баянхонгор аймагт хийхээр болсон билээ. Өнөөдрөөс эхлэх аялан тоглолт нь 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд орон нутгийн иргэддээ Н.Ганхуягийн “Бүүвэй” бэсрэг уянгын драмын жүжиг, Дарио Фо “Чөлөөт хос” орчин үеийн жүжиг, С.Жаргалсайхан “Хэлж зүрхлээгүй хайр” орчин үеийн жүжиг, К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг зэрэг бүхий л насны үзэгчдийн оюуны таашаалыг хүлээсэн бүтээлүүдээ хүргэхээр зэхжээ. Мөн аяллын туршид тухайн орон нутгаас төрөн гарсан уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлэхээс гадна иргэдтэй уулзалт, ярилцлага хийх юм байна.

0 Сэтгэгдэл