Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
“Улаанбаатар-2015” Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Туялзуур сэлмийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Буян-Ухаа спорт цогцолборт эхлэллээ. 34 орны 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорих “Ulaanbaatar-2015” тэмцээн энэ сарын 12-ныг дуустал үргэлжилнэ. Тэмцээнд манай улсаас анх удаа бүтэн баг буюу туялзуур сэлмийн гурван төрөл болох epee, foil, saber төрөлд 15 тамирчин, дөрвөн дасгалжуулагчийн хамт оролцох юм. Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг авсны хувьд манай Тулязуур сэлмийн холбоо тэмцээнийг үзэж сонирхоход үнэ төлбөргүй болгож Ази, Номхон далайн орнуудын шилдэг тамирчид болоод үндэсний шигшээ багийнхаа тамирчдыг дэмжих боломжийг спорт сонирхогч хэн бүхэнд олгож байгаа.
Түүнчлэн, тэмцээний өдрүүдэд Улсын драмын эрдмийн театраас Буянт-Ухаа спорт цогцолборын чиглэлд шугамын автобус өглөө 09:00 цагаас цаг тутам үнэ төлбөргүй үйлчлэх юм. Тэмцээний хүрээнд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гадна Азийн туялзуур сэлмийн холбооны 2015 оны ерөнхий ассамблей, удирдах зөвлөлийн хурал болж Азийн 35 орны туялзуур сэлмийн холбооны төлөөлөл, ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга болон хүндэт зочид төлөөлөгч оролцох аж.
Туялзуур сэлмийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Буян-Ухаа спорт цогцолборт эхлэллээ. 34 орны 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорих “Ulaanbaatar-2015” тэмцээн энэ сарын 12-ныг дуустал үргэлжилнэ. Тэмцээнд манай улсаас анх удаа бүтэн баг буюу туялзуур сэлмийн гурван төрөл болох epee, foil, saber төрөлд 15 тамирчин, дөрвөн дасгалжуулагчийн хамт оролцох юм. Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг авсны хувьд манай Тулязуур сэлмийн холбоо тэмцээнийг үзэж сонирхоход үнэ төлбөргүй болгож Ази, Номхон далайн орнуудын шилдэг тамирчид болоод үндэсний шигшээ багийнхаа тамирчдыг дэмжих боломжийг спорт сонирхогч хэн бүхэнд олгож байгаа.Түүнчлэн, тэмцээний өдрүүдэд Улсын драмын эрдмийн театраас Буянт-Ухаа спорт цогцолборын чиглэлд шугамын автобус өглөө 09:00 цагаас цаг тутам үнэ төлбөргүй үйлчлэх юм. Тэмцээний хүрээнд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гадна Азийн туялзуур сэлмийн холбооны 2015 оны ерөнхий ассамблей, удирдах зөвлөлийн хурал болж Азийн 35 орны туялзуур сэлмийн холбооны төлөөлөл, ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга болон хүндэт зочид төлөөлөгч оролцох аж.
0 Сэтгэгдэл
























