96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн баривчлагдсан байна
ОХУ-ын Алим нэртэй Нэгдсэн Ардчилсан намын нөлөө бүхий гишүүн Василий Поповыг Финлянд улсын цагдаа нар ОХУ-ын эрх баригчдын хүсэлтээр баривчилсан талаар Риа Новости агентлаг мэдээлээ. Мөн энэ үйл явдлын талаар тус улсын Финниш Медиа уламжилсан. Василий Поповыг Финляндын зүүн хэсэгт байрлах Йонсу хотод гэрээс нь баривчилсан аж. ОХУ-ын эрх баригчид түүнийг ОХУ-ын бүгд найрамдах Карель улсын нийслэл Петрокаводод хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийн залилан хийсэн гэсэн үндэслэлээр ийнхүү баривчилсан аж.
Тэрээр өөрөө хэвлэлийнхэнд буруугүй гэдгээ илэрхийлж улс төрийн золиос болж байгаагаа сануулсан байна. Бүгд Найрамдах Карель улсын захирагч намайг улс төрөөс холдуулах гэж ийнхүү баривчилгаа явуулж байгаа юм гэж мэдэгджээ. Финлянд улсын цагдаа нар түүнийг удахгүй ОХУ-ын талд шилжүүлнэ. Карельд бизнес явуулдаг Нэгдсэн Ардчилсан намын нөлөө бүхий гишүүн Василий Попов ийнхүү баривчлагдсан нь В.Путины ээлжит нүүдэл гэдгийг барууны хэвлэлүүд мэдээлсээр байгаа юм. Ямар нэг шинэчлэл, дарга цэргийн холио болохын өмнө иймэрхүү баривчилгаа байнга болдог байна. Гэхдээ энэ удаад Бүгд Найрамдах Карель улсын захирагчийн замд саад болсон бололтой.
ОХУ-ын Алим нэртэй Нэгдсэн Ардчилсан намын нөлөө бүхий гишүүн Василий Поповыг Финлянд улсын цагдаа нар ОХУ-ын эрх баригчдын хүсэлтээр баривчилсан талаар Риа Новости агентлаг мэдээлээ. Мөн энэ үйл явдлын талаар тус улсын Финниш Медиа уламжилсан. Василий Поповыг Финляндын зүүн хэсэгт байрлах Йонсу хотод гэрээс нь баривчилсан аж. ОХУ-ын эрх баригчид түүнийг ОХУ-ын бүгд найрамдах Карель улсын нийслэл Петрокаводод хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийн залилан хийсэн гэсэн үндэслэлээр ийнхүү баривчилсан аж. Тэрээр өөрөө хэвлэлийнхэнд буруугүй гэдгээ илэрхийлж улс төрийн золиос болж байгаагаа сануулсан байна. Бүгд Найрамдах Карель улсын захирагч намайг улс төрөөс холдуулах гэж ийнхүү баривчилгаа явуулж байгаа юм гэж мэдэгджээ. Финлянд улсын цагдаа нар түүнийг удахгүй ОХУ-ын талд шилжүүлнэ. Карельд бизнес явуулдаг Нэгдсэн Ардчилсан намын нөлөө бүхий гишүүн Василий Попов ийнхүү баривчлагдсан нь В.Путины ээлжит нүүдэл гэдгийг барууны хэвлэлүүд мэдээлсээр байгаа юм. Ямар нэг шинэчлэл, дарга цэргийн холио болохын өмнө иймэрхүү баривчилгаа байнга болдог байна. Гэхдээ энэ удаад Бүгд Найрамдах Карель улсын захирагчийн замд саад болсон бололтой.
0 Сэтгэгдэл
























