96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Цуурхал дэгдээсэн хэмээн Хятадад 200 орчим хүнийг баривчиллаа
Олон нийтийг төөрөгдөлд оруулж, сандарч тэвдэхэд хүргэсэн мэдээлэл интернетээр түгээж цуурхал дэгдээсэн хэмээн Хятадад 197 хүнийг баривчилсан байна. БНХАУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яамны мэдээлэлд дурдсанаар бол сүүлийн үед хятадад болж байгаа гол гол үйл явдал болох Тяньжиний дэлбэрэлт, хөрөнгийн бирж дээрх өөрчлөлт, Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойн баяр зэргийн талаар худал, бүр хортой мэдээлэл түгээсэн гэнэ.
Албан мэдээнд “олон нийтийг сандралд оруулах, хүмүүсийг төөрөгдүүлж айлгах” мэдээлэл түгээснийх нь төлөө энэ хүмүүст хариуцлага тооцох болно гэжээ.
Мөн “Энэ цуурхал нь нам, төрийн зүтгэлтнүүдийн нэр төрийг унагаах үндэс болж байна” гэсэн байна.
Интернетээр Тяньжиний сүйрлийн улмаас 1300 хүн нас барсан /үнэн хэрэгтээ албан ёсны мэдээгээр 147 хүн нас барсан/, хөрөнгийн биржийн уналтын улмаас Бээжинд хүн амиа хорлолоо, есдүгээр сарын 3-нд болох цэргийн парадын үеэр халдлага болох гэж байна гэсэн мэдээлэл интернетээр түгсэн нь ийм баривчилгааны үндэс болсон байна.
Олон нийтийг төөрөгдөлд оруулж, сандарч тэвдэхэд хүргэсэн мэдээлэл интернетээр түгээж цуурхал дэгдээсэн хэмээн Хятадад 197 хүнийг баривчилсан байна. БНХАУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яамны мэдээлэлд дурдсанаар бол сүүлийн үед хятадад болж байгаа гол гол үйл явдал болох Тяньжиний дэлбэрэлт, хөрөнгийн бирж дээрх өөрчлөлт, Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойн баяр зэргийн талаар худал, бүр хортой мэдээлэл түгээсэн гэнэ. Албан мэдээнд “олон нийтийг сандралд оруулах, хүмүүсийг төөрөгдүүлж айлгах” мэдээлэл түгээснийх нь төлөө энэ хүмүүст хариуцлага тооцох болно гэжээ.
Мөн “Энэ цуурхал нь нам, төрийн зүтгэлтнүүдийн нэр төрийг унагаах үндэс болж байна” гэсэн байна.
Интернетээр Тяньжиний сүйрлийн улмаас 1300 хүн нас барсан /үнэн хэрэгтээ албан ёсны мэдээгээр 147 хүн нас барсан/, хөрөнгийн биржийн уналтын улмаас Бээжинд хүн амиа хорлолоо, есдүгээр сарын 3-нд болох цэргийн парадын үеэр халдлага болох гэж байна гэсэн мэдээлэл интернетээр түгсэн нь ийм баривчилгааны үндэс болсон байна.
0 Сэтгэгдэл
























