Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Хааны баярт оролцох гэж яваад 38 бүсгүй амиа алджээ

Свазилендын хааны гэр бүлээс жил бүр зохион байгуулдаг шинэ эхнэр сонгох бүжгийн баярт оролцохоор явсан бүсгүйчүүд осолд орж 38 бүсгүй амь алдан өөр 20 хүүхэн хүнд гэмтэл авсан эмгэнэлт явдал гарлаа гэж Associated Press агентлаг мэдээлжээ.
Наймдугаар сарын 28-нд залуу бүсгүйчүүд, охидыг ачиж явсан ачааны машин өмнөөсөө ирж явсан бичил автобустай мөргөлдөж, араас нь хүнд ачааны машин мөргөснөөр ийм эмгэнэлт явдал гарсан байна.

Хааны гэр бүлд зохиодог Умхланга гэдэг бүжгийн энэ баярт хэдэн мянган бүсгүй ирж хагас нүцгэлэн бүжих үеэр эзэн хаан шинэ эхнэр сонгон авдаг уламжлалтай. Энэ жилийн баярт 40 мянган залуу бүсгүй оролцож хааны эхнэр болохоор азаа үзэх юм гэж Свазилендын засгийн газрын сайтад мэдээлжээ.

Хаан Мсавати III бүжгийн баяр дээр нэг эхнэртэйгээ
Өмнөд Африк дахь хамгийн сүүлчийн хэмжээгүй эрхт эзэн хаан Свазилендын хаан Мсавати III төрийн бүхий л эрх мэдлийг гартаа барьдаг. Свазиленд энэ тивийн хамгийн ядуу орон гэлээ ч эзэн хааны нь хувийн хөрөнгө 200 сая доллараар хэмжигддэг байна. Мсавати III хаан 15 эхнэр 25 хүүхэдтэй юм.

0 Сэтгэгдэл