96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Оросууд латвичуудыг Сибирь лүү цөлөх сонирхолтой байна гэнэ

Латвийн 25 мянган хувь хэвлэгддэг Latvijas Avīze сонинд нийтлэлч Янис Стабурагс бичсэн өгүүлэлдээ латвид өнөөдөр амьдарч байгаа орос иргэдийг умард Африкийн дүрвэгсдээр солих санал дэвшүүлжээ.
“Латвийн засгийн газар яагаад манайд амьдарч байгаа оросын колончлогчдыг дүрвэгсдээр солих санал дэвшүүлэхгүй байгаа юм бэ. Латвид оросын 750 мянган колончлогчид байгаа нь нэг дүрвэгчээр 100 оросыг сольж болно гэсэн үг. Европын холбоо биднийг дэмжээд үүнийг хүлээж авбал бид 750 мянган колончлогчдыг хөөгөөд оронд нь 7500 дүрвэгч авна гэсэн үг. Европын холбоонд болохоор бид арьсны үзэлтнүүд биш, дүрвэгсдийн эсрэг биш гэдгээ харуулна. Хамгийн гол нь Латви улс оросын булаан эзлэгчид, колончлогчдоос ангижирна. Европ болохоор умард Африк, Ойрхи дорнодоос ирж байгаа мянга мянган дүрвэгчийнхээ асуудлыг шийднэ” гэж Стабурагс бичжээ.
“Европ ингэхийг зөвшөөрвөл манай колонлогчдоос Герман, Франц, Англи зэрэг орнуудад тун цөөхөн хүн хуваарилагдан очно. Тэгээд ч тэр орнууд, тэр оросуудын “тав дахь цуваа” Путинд ашиггүй. Харин оросын колончлогчид, дээрэнгүй үзэлтнүүдийг бодвол 7500 дүрвэгч гэдэг бол Латвийн хувьд нэг асуудал биш” гэж Стабурагс үзэж байна.
Энэ нийтлэлийн дараа сөрөг хүчний улстөрч Владимир Линдерман “Сонины энэ нийтлэлийг нэг их анхаарах хэрэггүй. Бид ч гэсэн нутгийн үндэсний үзэлтнүүдийг Сибирь, умардын хязгаар гээд хүн ам сийрэг газрын иргэдээр солиход бэлэн байна” гэж бичжээ.

0 Сэтгэгдэл