Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Эрэгтэй жүдочид анх удаа багаараа дэлхийн аваргын медаль хүртэв
Казахстаны Астана хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ний багийн аваргын төлөөх тэмцээнд өнөөдөр дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 16 баг өрсөлдсөнөөс манай эрэгтэй баг хүрэл, эмэгтэй баг 5 дугаар байрт шалгарав.

Эрэгтэй баг хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч орны жүдочтой барилдахаар оноолт таарсан. Энэхүү барилдаанд Монголын баг эхний 4 жинд хожил авч, хүрэл медалийн болзол хангасан юм. Манай эрэгтэй баг дэлхийн аваргын багийн анхны медалиа Астанагийн татамигаас хүртэв.
"D" хэсэгт багтсан эрэгтэй баг Куба (5-0), Гүржийг (3-2) хожиж, хагас шигшээд үлдсэн ч БНСУ-ын багийг дийлээгүй. Улмаар хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Казахстаны багийг илүүрхэн хожлоо.
Энэ сарын 24-нд эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр багийн тэмцээнээр ийнхүү өндөрлөж байна.

0 Сэтгэгдэл