Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Бан Ги Мүн Бээжингийн парадад оролцоно
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойд зориулсан цэргийн парадад оролцохоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ирэх долоо хоногт БНХАУ-д айлчилна.
БНХАУ-ын Засгийн газрын нэрлэсэнчлэн, “Японы эзлэн түрэмгийлэгчдийг Хятадын ард түмэн дарсны болон фашизмын эсрэг дэлхийн дайнд ялсны 70 жилийн ой” энэ онд тохиож байгаа юм.
НҮБ, “Ерөнхий нарийн бичгийн дарга Бан БНХАУ-ын дарга Си Зиньпиний уриалгаар есдүгээр сарын 2-6-нд Бээжинд айлчилж, ойн баярын арга хэмжээнд оролцоно” гэж мэдэгдсэн юм. НҮБ-ын тэргүүн есдүгээр сарын 3-нд Тяньаньмэний талбайд болох цэргийн парадыг үзэж сонирхох аж.
Тэрбээр мөн Си дарга болон Ерөнхий сайд Ли Көцянтай уулзаж, ирэх сард болох НҮБ-ын дээд хэмжээний уулзалт болон дэлхийн дулааралтай холбоотой асуудлаар санаа бодлоо солилцоно.
Хятад улсын Засгийн газрын мэдэгдсэнээр, 30 улсын удирдагчид, тэдний дотор ОХУ болон Өмнөд Солонгосын төрийн тэргүүн нар парадад оролцохыг хүссэн урилгыг хүлээн авчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Европын томоохон улсуудын удирдагчид оролцохгүй.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойд зориулсан цэргийн парадад оролцохоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ирэх долоо хоногт БНХАУ-д айлчилна.БНХАУ-ын Засгийн газрын нэрлэсэнчлэн, “Японы эзлэн түрэмгийлэгчдийг Хятадын ард түмэн дарсны болон фашизмын эсрэг дэлхийн дайнд ялсны 70 жилийн ой” энэ онд тохиож байгаа юм.

0 Сэтгэгдэл