БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Эрвээхий мөхлийн ирмэгт иржээ
Зун цаг гэхээр л өөрийн эрхгүй өнгө алагласан цэцэг, гоёмсог хээ хуараар гоёсон эрвээхий нүдэнд буудаг. Загварынхан ч эрвээхэйг хөгжил баяр баясгалан, амьдралын гэрэл гэгээг илтгэсэн зохиомжиндоо ашиглах нь их. Зун цагийг хэрвээ эрвээхийгүйгээр төсөөлбөл ямар байх бол... Дэлхийн дулааралтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд Европын ихэнх орон хуурайшилттай, гантай байгаагаас болж эрвээхийний маш олон төрөл устаж үгүй болсоор байна хэмээн эрдэмтэд санаа зовниж эхэлжээ. Энэ тухай экологийн “Nature Climate Change” сэтгүүлд бичсэн байна. “Судалгааг эхлэхээс өмнө би амьтан ургамалд цаг агаарын өөрчлөлт ийм хүчтэй нөлөөлж байгаа гэдгийг төсөөлөө ч үгүй байлаа. Эрвээхий хуурайшилт ганг маш эмзгээр хүлээж авч байгаагаас харахад хагас зуун жилийн дараа энэ шавьжны маш олон төрөл нь устаж үгүй болох нь тодорхой байна.
Тэгэхээр бид хэрвээ эрвээхийтэй үлдэе гэж бодож байгаа бол энэ амьтны амьдрах орчинг бүрдүүлж нүүрс хүчлийн хий ялгаруулалтаа хязгаарлах хэрэгтэй байна” хэмээн Их Британийн Эксетера их сургуулийн эрдэмтэн Том Оливер бичжээ. Оливер түүний багийнхны тооцоолсноор хамгийн сүүлд амьд үлдэх магадлалтай зургаан зүйл эрвээхий дээр судалгаагаа төвлөрүүлэн хийсэн байна. Британийн эрдэмтэд сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлт нь эдгээр амьтдын амьдрах орчныг өөрчилснөөс үүдэн мөхлийн ирмэгт хүргэжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Butterfly “Monitoring Scheme” төслийн хүрээнд Британийн 129 газрын зургаан зүйл эрвээхэйний амьдралыг судалжээ. Эрдэмтэд эрвээхийний төрөл бүр дээр карт нээн хагас зуун жилийн хугацаанд хэрхэн хувирч өөрчлөгдөж буйг нарийн тэмдэглэжээ. Мөн энэ хугацаанд цаг уур хэрхэн өөрчлөгдсөнийг НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн судалгаанд тулгуурлан шинжилсэн аж. Харамсалтай нь, эрвээхийнүүдийн амьдрах орчин усны хомсдлоос үүдэн хумигдсаар байгаль орчны өөрчлөлтөд хэт мэдрэмтгий энэхүү шавьжны амьд үлдэх магадлал нь тэгтэй тэнцүү гэсэн судалгааны дүн гарсан аж. Оливерын багийнхан энэхүү шавьжийг хамгаалж үлдэх гарц нь нүүрсхүчлийн хийг бууруулах гэж үзэн боломжийн хэрээр буулгаад байгаа ч эрвээхэйний амьдрах боломжийг 10,6 хувиар нэмэгдүүлсэн байна.
Зохиогчдын тайлбарласнаар уур амьсгалын өөрчлөлт нь эрвээхийний төрөл зүйлийг устаж үгүй болоход нөлөөлөөд зогсохгүй хэд хэдэн төрөл зүйлийнх нь хувьсал 21 дүгээр зууны хуурай уур амьсгалд дасан зохицох боломжийг олгохгүй байгаа аж. Тиймээс эрдэмтэд өөрийн орны болон бусад улсын эрх баригчдад хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж, шавьж амьдрах орчныг нөхөн сэргээх арга хэмжээ яаралтай авахыг уриалж буй юм.
Зун цаг гэхээр л өөрийн эрхгүй өнгө алагласан цэцэг, гоёмсог хээ хуараар гоёсон эрвээхий нүдэнд буудаг. Загварынхан ч эрвээхэйг хөгжил баяр баясгалан, амьдралын гэрэл гэгээг илтгэсэн зохиомжиндоо ашиглах нь их. Зун цагийг хэрвээ эрвээхийгүйгээр төсөөлбөл ямар байх бол... Дэлхийн дулааралтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд Европын ихэнх орон хуурайшилттай, гантай байгаагаас болж эрвээхийний маш олон төрөл устаж үгүй болсоор байна хэмээн эрдэмтэд санаа зовниж эхэлжээ. Энэ тухай экологийн “Nature Climate Change” сэтгүүлд бичсэн байна. “Судалгааг эхлэхээс өмнө би амьтан ургамалд цаг агаарын өөрчлөлт ийм хүчтэй нөлөөлж байгаа гэдгийг төсөөлөө ч үгүй байлаа. Эрвээхий хуурайшилт ганг маш эмзгээр хүлээж авч байгаагаас харахад хагас зуун жилийн дараа энэ шавьжны маш олон төрөл нь устаж үгүй болох нь тодорхой байна.Тэгэхээр бид хэрвээ эрвээхийтэй үлдэе гэж бодож байгаа бол энэ амьтны амьдрах орчинг бүрдүүлж нүүрс хүчлийн хий ялгаруулалтаа хязгаарлах хэрэгтэй байна” хэмээн Их Британийн Эксетера их сургуулийн эрдэмтэн Том Оливер бичжээ. Оливер түүний багийнхны тооцоолсноор хамгийн сүүлд амьд үлдэх магадлалтай зургаан зүйл эрвээхий дээр судалгаагаа төвлөрүүлэн хийсэн байна. Британийн эрдэмтэд сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлт нь эдгээр амьтдын амьдрах орчныг өөрчилснөөс үүдэн мөхлийн ирмэгт хүргэжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Butterfly “Monitoring Scheme” төслийн хүрээнд Британийн 129 газрын зургаан зүйл эрвээхэйний амьдралыг судалжээ. Эрдэмтэд эрвээхийний төрөл бүр дээр карт нээн хагас зуун жилийн хугацаанд хэрхэн хувирч өөрчлөгдөж буйг нарийн тэмдэглэжээ. Мөн энэ хугацаанд цаг уур хэрхэн өөрчлөгдсөнийг НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн судалгаанд тулгуурлан шинжилсэн аж. Харамсалтай нь, эрвээхийнүүдийн амьдрах орчин усны хомсдлоос үүдэн хумигдсаар байгаль орчны өөрчлөлтөд хэт мэдрэмтгий энэхүү шавьжны амьд үлдэх магадлал нь тэгтэй тэнцүү гэсэн судалгааны дүн гарсан аж. Оливерын багийнхан энэхүү шавьжийг хамгаалж үлдэх гарц нь нүүрсхүчлийн хийг бууруулах гэж үзэн боломжийн хэрээр буулгаад байгаа ч эрвээхэйний амьдрах боломжийг 10,6 хувиар нэмэгдүүлсэн байна.
Зохиогчдын тайлбарласнаар уур амьсгалын өөрчлөлт нь эрвээхийний төрөл зүйлийг устаж үгүй болоход нөлөөлөөд зогсохгүй хэд хэдэн төрөл зүйлийнх нь хувьсал 21 дүгээр зууны хуурай уур амьсгалд дасан зохицох боломжийг олгохгүй байгаа аж. Тиймээс эрдэмтэд өөрийн орны болон бусад улсын эрх баригчдад хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж, шавьж амьдрах орчныг нөхөн сэргээх арга хэмжээ яаралтай авахыг уриалж буй юм.
0 Сэтгэгдэл
























