96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
АНУ Европ руу байлдааны Ф-22 онгоц илгээж байна
Европын зөвлөл, АНУ-ын Батлан хамгаалах яам, НАТО-гийн шийдвэрээр байлдааны Ф-22 загварын хамгийн сүүлийн үеийн онгоцнуудыг АНУ Европ руу илгээж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ.
Энэхүү “Ф-22 Рэптор” онгоц нь бүрэн тоноглогдсон, нисгэгчгүй явах хүчин чадалтай, бүхий л төрлийн байлдааны ажиллагаанд ашиглагдаж болох стратегийн нэг хэсэг.
Украины нөхцөл байдалтай холбоотойгоор ийнхүү АНУ Европ руу онгоцнуудаа илгээж байгаа гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд энэ шийдвэр даваа гарагт баталгаажсан байна. АНУ-ын агаарын нисэх хүчний нарийн бичгийн дарга Дебора “АНУ-ын холбоотон орнууд, Европын холбооны нэг хэсэг рүү ОХУ түрэмгийлэл явуулж, цэргийн ажиллагаа идэвхжиж байгаа учраас ийнхүү байлдааны онгоцнуудаа илгээхээр боллоо. Холбоотон орнуудаа хамгаалах зорилготой” гэж мэдэгдсэн.
Украины иргэд, Европын зөвлөлд ОХУ дайсагнал дагуулж, холбоотон орны газар нутаг руу цэрэг, дайны үйл ажиллагаа явуулсантай шууд холбоотой энэ үйл явдал холбоотон орнуудын харилцааг сэргээж эхэлж байгааг харууллаа хэмээсэн. ОХУ ч гэсэн өөрсдийн холбоотон орнуудтай харилцаа холбоогоо идэвхжүүлж байгаа талаар “Риа Новости” агентлаг уламжилсан.
АНУ-ын Цагаан ордноос НАТО-гийн гишүүн орнуудтай хийх цэргийн сургуулилтанд ашиглах зорилго бас байгааг өгүүлж, удахгүй Европын холбооны гишүүн орнуудын томоохон цэргийн хамтын ажиллагаа, сургуулилт болох гэж байгааг дуулгасан.
Энэхүү байлдааны онгоцыг хамгийн сүүлд 2005 онд үйлдвэрлэсэн бөгөөд өнгөрсөн жилд анх удаагаа ашиглажээ. ИСИС-ийн армийн эсрэг Сирийн газар нутагт анх удаагаа ашиглаж, агаараас цохилт өгч туршиж үзсэн байна. Нэг тус бүр нь 142 сая ам.долларын үнэтэй бөгөөд ОХУ-д одоогоор хүчин чадлын хувьд гүйцэх агаарын байлдааны онгоц байхгүй. Онгоцнуудыг Европ руу илгээх шийдвэр нь Пентагоны холбоотон орнуудтай гаргасан шийдвэрийн нэг хэсэг байсан талаар зарим хүн тайлбарласан юм. Гэвч ОХУ-ын зүгээс энэ үйл явдалд хариу өгөөгүй хэвээр байгаа юм.
Европын зөвлөл, АНУ-ын Батлан хамгаалах яам, НАТО-гийн шийдвэрээр байлдааны Ф-22 загварын хамгийн сүүлийн үеийн онгоцнуудыг АНУ Европ руу илгээж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Энэхүү “Ф-22 Рэптор” онгоц нь бүрэн тоноглогдсон, нисгэгчгүй явах хүчин чадалтай, бүхий л төрлийн байлдааны ажиллагаанд ашиглагдаж болох стратегийн нэг хэсэг.

0 Сэтгэгдэл