96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Балбад нөхцөл байдал хяналтаас гарч магадгүй
Балбад эсэргүүцлийн жагсаал болон үндэстэн хоорондын тулаан, дайн үргэлжилсээр байна. Даваа гарагт Тхару болон хэд хэдэн үндэстэн хоорондоо мөргөлдсөний улмаас долоон цагдаагийн ажилтан, нэг хүүхэд амиа алдсан харамсалтай үйл явдал болсон билээ. Тхару үндэстнүүд Үндэсний эрх ашгийн төлөө хуулиа өөрчлөхийг шаардаж давхар яс үндэсний дайн тулааныг хийж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл өчигдөр болсөн мөргөлдөөний үеэр 18 эрэгтэй амиа алджээ. Мадхеси болон Тхару үндэстэн Гаур тосгоны ойролцоо мөргөлдөж олон хүн бэртэж гэмтсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Цаашид тосгод, хотын зах хэсгээр хяналтаа өндөржүүлэх талаар мөн улс орны бүрэн бүтэн байдлыг хангах, иргэдийн аюулгүй байдлыг сахин ажиллах талаар цагдаагийн байгууллага нь мэдэгджээ.
Тэгвэл шаардлагатай тохиолдолд жагсаалыг галт зэвсгээр зогсоох эрхтэй гэдгийг тус улсын Ерөнхийлөгч армийнхандаа зөвшөөрсөн. Тиймээс жагсаал, цуглааны байдал арай намжих хандлага ажиглагдсаар байгааг эх сурвалж онцоллоо.
Балба гэчиаээд Лхасын зураг тавьсан байх юм
Балбад эсэргүүцлийн жагсаал болон үндэстэн хоорондын тулаан, дайн үргэлжилсээр байна. Даваа гарагт Тхару болон хэд хэдэн үндэстэн хоорондоо мөргөлдсөний улмаас долоон цагдаагийн ажилтан, нэг хүүхэд амиа алдсан харамсалтай үйл явдал болсон билээ. Тхару үндэстнүүд Үндэсний эрх ашгийн төлөө хуулиа өөрчлөхийг шаардаж давхар яс үндэсний дайн тулааныг хийж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл өчигдөр болсөн мөргөлдөөний үеэр 18 эрэгтэй амиа алджээ. Мадхеси болон Тхару үндэстэн Гаур тосгоны ойролцоо мөргөлдөж олон хүн бэртэж гэмтсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Цаашид тосгод, хотын зах хэсгээр хяналтаа өндөржүүлэх талаар мөн улс орны бүрэн бүтэн байдлыг хангах, иргэдийн аюулгүй байдлыг сахин ажиллах талаар цагдаагийн байгууллага нь мэдэгджээ. Тэгвэл шаардлагатай тохиолдолд жагсаалыг галт зэвсгээр зогсоох эрхтэй гэдгийг тус улсын Ерөнхийлөгч армийнхандаа зөвшөөрсөн. Тиймээс жагсаал, цуглааны байдал арай намжих хандлага ажиглагдсаар байгааг эх сурвалж онцоллоо.
0 Сэтгэгдэл
2015.08.29
























