Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дүүтэйгээ уулзах сайхан байна шүү
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотноо өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн дэлхийн аваргын татамид ОУХМ Г.Отгонцэцэг маань Казахстан улсын нэрийн өмнөөс эхний өдөр зодоглосон. Гэвч тэрээр хоёрдугаар тойргийн барилдаанд БНСУ-ын жүдоч Жон Бок Кёнтой таарч, ялагдсанаар өнөө жилийн дэлхийн аваргын тэмцээнийг өндөрлүүлсэн юм. Хэдийгээр энэ удаагийн тэмцээнээс медаль авах зорилго өмнөө тавьсан нь бүтэлгүйтсэн ч түүний хувьд Монгол Улсынхаа шигшээ багийн тамирчидтай уулзаж, дэлхийн аваргын тэмцээн болох хугацаанд хамт байгаа нь сэтгэлийг нь сэргээж байгаа бололтой. Учир нь, түүний хувьд иргэншлийн асуудлаас болоод сүүлийн 10 гаруй сар олон улсын тэмцээнд зодоглоогүй мөн сүүлийн гурван сар Казахстан улсад багштайгаа хамт бэлтгэл хийсэн юм.

Өчигдөр фэйсбүүк хуудаснаа 66 кг-ын тамирчин, ОУХМ Б.Батгэрэл болон 60 кг-ын жингийн тамирчин, ОУХМ Г.Хэрлэн нар “Дүүтэйгээ уулзах сайхан байна шүү” хэмээн Г.Отгонцэцэгтэй хамт байгаа зургаа оруулсан байна билээ. Харин үүнийг үзсэн дэмжигчид нь Г.Отгонцэцэгт амжилт ерөөсөн сэтгэгдэл олныг үлдээжээ.

Өчигдөр фэйсбүүк хуудаснаа 66 кг-ын тамирчин, ОУХМ Б.Батгэрэл болон 60 кг-ын жингийн тамирчин, ОУХМ Г.Хэрлэн нар “Дүүтэйгээ уулзах сайхан байна шүү” хэмээн Г.Отгонцэцэгтэй хамт байгаа зургаа оруулсан байна билээ. Харин үүнийг үзсэн дэмжигчид нь Г.Отгонцэцэгт амжилт ерөөсөн сэтгэгдэл олныг үлдээжээ.
0 Сэтгэгдэл
























