УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хамтын хүч-хос хүрэл
Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Казахстаны нийслэл Астана хотноо зохиогдож буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Өчигдөр буюу тэмцээний гурав дахь өдрийг дуусйтал Астанагийн татами манай бөхчүүдэд тийм ч ээлтэй байсангүй. Хөнгөн жинд илт илүүрхдэг манай тамирчид эхний хоёр өдөр -48, -60, -66 кг-ын жинд медалийн тавцанд зогсч чадаагүй ч тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн -73, эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд хос хүрэл медаль хүртэж бахдам амжилт үзүүллээ. Үүнээс өмнө 2013 оны Рио де Жанейрогийн дэлхийн аваргын дэвжээнд М.Уранцэцэг, Олон улсын хэмжээний мастер Д.Амартүвшин нар финалтаж алт, мөнгөн медаль авчирснаас хойно дэлхийн аваргад дахин хоёр тамирчин финалдаж байгаа нь энэ.

Астанагийн анхны медалийг авчирсан Д.Сумъяаг алтын дайтай хүрэл авсан гэхэд хилстэхгүй. Хүрэл медалийн төлөөх хүнд тулаан долоон минут үргэлжилсэн юм. Канадын жүдоч Катерин-Бушемин Пинардтай учраа таарсан тэрээр барилдааны үндсэн цаг дуустал санаачилгыг гартаа авч барилдсан ч цаг дуусах мөчид торгуулийн тоо тэнцэж нэмэлт цаг сунгасан. Хоёр тамирчин анх удаа золгож байгаа болоод ч тэр үү хэн хэн нь анасан барилдаан үзүүлсэн ч сунгасан цаг хоёр минут үргэлжилсний эцэст манай жүдоч илүү идэвх үзүүлж Пинард дахин торгуулснаар Д.Сумъяа дэлхийн аваргын анхны медалиа авсан.

Энэ барилдаанаас ганцхан баридааны хойно -73 кг-ын жинд ОУХМ С.Ням-Очир БНАСАУ-ын тамирчин Хонгтой учраа таарч мөн л ширүүн тулаан өрнүүлэв. Барилдааны цаг дуусахад минут орчим хугацаа үлдээд байхад манай бөх өрсөлдөгчөө шийдэмгий үүрч юүко үнэлгээгээр буулган авсан юм. Улмаар С.Ням-Очир Лондонгийн олимпын хүрэл медалиа дэлхийн аваргын хүрэлтэй ихэрлүүлсэн.
Сүүлийн тэмцээний ачаа хүнд гэдэг. Үнэхээр ч гурав дахь хүрэл медалийн төлөө хүч үзсэн Г.Одбаярт багахан туршлага дутсан нь уу Солонгосын тамирчин Анд цаг дуусах мөчид юүко үнэлгээгээр ялагдсан юм. Гэвч Г.Одбаярыг энэ хүртэл үнэмлэхүй сайн барилдсан гэж магтах нь зүйтэй. Хэдий хоёр дахь удаагаа дэлхийн аваргын дэвжээнд гарч байгаа ч дэлхийн чансааны наймдугаарт бичигдэж буй Унгарын тамирчин Миклос Унгвари, Гүржийн жүдоч Нугзари Таталашви зэрэг хашир туршлагатай тамирчдыг өвдөг шороодуулсан юм.
Ийнхүү Монголын жүдочид хамтын хүчээр амжилтад хүрч болдгийг дахин баталлаа. Тив дэлхийн шилдгүүд цугласан дэвжээнээс манай тамирчид нэгэн орой хос медаль хүртэж үзэгч түмнээ огшуулж чадлаа.

0 Сэтгэгдэл