96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
АНУ-д 14 настай сурагч багш, сурагчдыг барьцаалжээ

АНУ-ын Баруун Виржини мужийн Филиппи хотын нэгэн дунд сургуулийн сурагч 14 настай хүү гар буугаар зэвсэглэн ангийнхаа хүүхдүүд, багшийгаа барьцаалсан хэрэг гарсан байна. Хоёрдугаар давхарт байдаг ангидаа тэр бэхлэлт байгуулж хоригложээ. Цагдаагийнхан сургуулийг бүслэн бусад ангид байсан багш сурагчдыг аюулгүй газарт гаргаж, “гэмт хэрэгтэн” сурагчтай хэлэлцээр хийсний дүнд тэрээр бууж өгсөн байна.
Жаал хүү яагаад ийм хэрэг үйлдсэн, ямар шаардлага тавьсан, хэдэн хүнийг барьцаалсан талаар мэдээлээгүй байна. Барьцаанд байсан багш сурагчдыг эмнэлэгт хүргэн сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлжээ. Энэ үеэр хэн нэгэн бэртэж гэмтээгүй, хуулийн байгууллага хэргийг шалгаж байна.

0 Сэтгэгдэл