Энэ онд сайжруулсан түлш түлэхгүй, оронд нь хагас кокс түлнэ
Эрчим хүчний салбарт тогтоосон үндэслэлгүй төлбөрийг хүчингүй болгуулав
Нөхөн сонгууль энэ сарын 22-ны өдөр болно
Монополын эсрэг газар: Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагаа хууль зөрчөөгүй
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ
2028 онд агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулж, 2032 онд утаагүй болох боломжтой гэж тооцжээ
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн газрын даргаар Н.Баасандамбыг томиллоо
Голомт банк BNY банктай хамтран “Golomt Bank & BNY Joint Compliance Workshop 2025” арга хэмжээг зохион байгууллаа
ШУУРХАЙ: УИХ-ын чуулганы хуралдаан 16.00 цагаас эхэлж, Ерөнхий сайд ЗГ-ын бүрэлдэхүүнээ танилцуулна
МАН: Удирдах зөвлөл Засгийн газрын бүтцийн талаар хуралдаж байна
Биеэ үнэлдэг Гоо бүсгүйг төгсгөлийн шатны тэмцээнээс хаслаа
Гоо бүсгүй шалгаруулах “Орос үндэсний титэм” тэмцээн зохион байгуулах хороо Нижний Тагилаас ирж өрсөлдөж байгаа гоо бүсгүй Кристина Маньковаг бие үнэлдэг хэмээн төгсгөлийн шатны шалгаруулалтад оролцуулалгүй хассан байна.
“Баталгаатай эх сурвалжаас авсан мэдээгээр Нижний Тагил хотын 2015 оны гоо бүсгүй Кристина Манькова нь ёс суртхууны доголдолтой, мөнгөөр биеэ үнэлдэг болох нь тодорхой байна. Манькова нэг биш удаа Сочид очиж Головинка тосгонд ямар нэгэн бизнемэнтэй бэлгийн харьцаанд орж байжээ. Энэ баримтыг үндэслэн зохион байгуулах хороо түүнийг төгсгөлийн шалгаруулалтаас хасч байна” гэж уралдаан зохион байгуулах хорооны төлөөлөгч хэлжээ.

“Тэр уйлж байна. Уг нь Сочид түүний төрөл төрөгсөд байдаг, Кристина тэдэн рүүгээ очдог юм. Хүнийг гутаах бол амархан, харин нэр төрийг нь сэргээх хэцүү. Гэхдээ бид үүний төлөө ажиллана” гэж Нижний Тагилын загварын агентлагийн захирал, “Нижний Тагилын гоо бүсгүй-2015” уралдаан зохион байгуулагч Александр Черноголов сэтгүүлчдэд хэлээд Кристина “өнөө хүртэл онгоноороо шүү дээ” гэж онцолсон байна.

“Орос үндэсний титэм” уралдаан зохион байгуулагчид харин шүүхээс айхгүй байгаагаа илэрхийлээд хэрэв загвар өмсөгч бүсгүй, түүний продюссер хоёр бүсгүй биеэ үнэлдэггүй гэдгээ баталж чадвал тэмцээнд оруулахаас татгалзахгүй гэсэн байна.
“Би Сочид өөр ажлаар очоод байтал Кристина Манькова тэнд байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Би түүнтэй утсаар ярьж уулзъя гэтэл хамаатныдаа байгаа болохоор уулзаж амжихгүй нь гэж хэлсэн. Гэтэл миний эх сурвалж болохоор түүнийг хамаатныдаа биш, нутгийн нэгэн бизнесмэний хауст байгаа гэсэн. Олигархиуд хотын гоо бүсгүйн тэмцээнд оролцогчдоос захиалан урьдаг нь байдаг зүйл. Кристина ч ийм л “ажлаар” тэнд долоо хоносон. Би тэгээд хамаатныхаа хэн нэгэнтэй намайг яриулна уу гэхэд тэр яриулаагүй” гэж “Орос үндэсний титэм” уралдааны ерөнхийлөгч Михаил Клочков мэдэгджээ.

“Нижний Тагилын гоо бүсгүй-2015” Кристина Манькова энэ талаар тайлбар хийхээс татгалзжээ.
ugaasaa bugd l biye unelegchid bizde

0 Сэтгэгдэл
2015.08.25