96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Тяньжины хорт бодис агаар, усаар тархан хятадын хилээс ч гадагш гарч мэднэ

Хятад боомт Тяньжин хотод болсон хэд хэдэн удаагийн дэлбэрэлт, түймрийн улмаас тархсан химийн хорт бодис зөвхөн Хятад улс, ойр орчимд төдийгүй агаар урсаар дамжин хил давж бусад улсад нөлөөлж мэднэ гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Дэлбэрэлтийн улмаас агаарт тархсан химийн хорт бодисын хэмжээг өнөө болтол тодорхойлж чадаагүй л байна. Байгаль хамгаалах Greenpeace байгууллагын шинжээчид дэлбэрэлтийн район дахь агаарын хөдөлгөөнийг судалж тооцоо гаргаад байна. “Өнөөдөр дэлбэрэлтийн улмаас асар хортой цианит натри их хэмжээгээр тархаад байгаа нь аюултай байна. Хотын эрх баригчид дэлбэрэлтийн төвөөс гурван км-ийн радиуст амьдардаг хүн амыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байна. Гэхдээ нүүлгэн шилжүүлж байгаа радиустыг “Гринпис” хангалтгүй гэж үзэж байна” мэдэгдсэнийг энэ байгууллагын хэвлэлийн алба цацжээ.
Одоо бороо орох юм бол хорт бодис усаар урсан гол мөрөн, олон сая хүнтэй хотын ундны усны эх үүсвэрт орж илүү аюул учруулна гэж экологчид анхааруулж байгаагийн зэрэгцээ ус агаараар дамжин хилийн чанадад ч тархан аюул учруулж болзошгүй байгаа юм.

Хятадын Тяньжин хотод энэ сарын 12-ны өдөр үйлдвэрийн агуулахад хүчтэй дэлбэрэлт болж дараа нь хэд хэдэн удаа дахин дэлбэрсний улмаас их хэмжээний түймэр дэгдсэн юм. Энд 700 тонн химийн хорт бодис цианит натри байсан нь тодорхой болсон юм.

0 Сэтгэгдэл