Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Якунины орны хүн тодорч, РЖД шинэ ерөнхийлөгчтэй боллоо

ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев оросын төмөр замын РЖД нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр Тээврийн дэд сайд байсан Олег Белозеровыг томилсон байна.
Медведев Белозеровтой уулзах үеэрээ “Таныг Тээврийн дэд сайдын албан үүргээс чөлөөлж, РЖД-ийн тэргүүнээр томилох шийдвэр гаргалаа” гэж хэлжээ. Ерөнхий сайд Белозеровыг тээврийн, ялангуяа төмөр замд ажиллах туршлагатай гэдгийг тэмдэглэсэн байна. Медведев мөн Якунин РЖД-д ажиллах хугацаандаа дэд бүтцийн энэ том салбарыг хөгжүүлэхийн тулд их зүйл хийсэн гээд “Өнөөдөр эдийн засагт бэрхшээл байгаа ч гэсэн Оросын төмөр зам хөгжсөөр байгаа” гэж онцолсон байна.
Яагаад Белозеровыг сонгосон тухайдаа Медведев Тээврийн дэд сайдын хувьд сүүлийн жилүүдэд автозам, төмөр замын хөгжлийн асуудлыг хариуцаж байсантай холбоотой гэжээ.
Белозеров РЖД-ийн тэргүүний суудалд магадлалтай хүний нэг байсан. РЖД-ийн ерөнхийлөгчөөр 10 жил ажилласан Владимир Якунин Калининград мужаас Холбооны зөвлөлд нэр дэвших болоод байгаа юм. Медведевийн хэлснээр бол Якунин РЖД-ийн тэргүүнээс чөлөөлөгдөх, Холбооны зөвлөлд нэр дэвших тухай өргөдлөө хэдийнээ өгсөн гэнэ.

Олег Валентинович Белозеров
1969 оны есдүгээр сарын 26-нд төрсөн. Санк-Петербургийн Санхүү, эдийн засгийн их сургуулийг 1992 онд эдийн засагч, үйлдвэрлэлийн төлөвлөлт мэргэжлээр төгссөн.
1998-2000 онд “Ленэнерго” компанид захирлын арилжаа хариуцсан орлогч, арилжаны захирал, материал техникийн хангамж, тээрвийн газрын дарга, 2000 онд Ачаа тээврийн 21 дүгээр компанид захирлын орлогч,
2001-2002 онд “ЛОМО” нийгэмлэгт захирлын орлогч, 2002-2004 онд Холбооны замын газрын даргын орлогч, 2002-2004 онд Оросын түлшний компанийн ерөнхий захирал, 2004 онд Холбооны замын газрын дарга, 2009 оны гуравдугаар сараас ОХУ-ын Тээврийн дэд сайдар ажиллаж байгаа.

0 Сэтгэгдэл