Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Умард Солонгос пуужингийн хөдөлгүүр туршжээ

БНАСАУ-ын баруун нутаг дахь “Сохэ” сансрын буудлын сансраас авсан зураг дээр умардын мэргэжилтнүүд пуужингийн хөдөлгүүр нэг биш удаа туршсан, бас шингэн түлш, хүчил хадгалах хоёр ч шинэ байр барьж байгаа нь харагдаж байна. Энэ бүхэн нь одоохондоо бэлэн болоогүй ч ирэх аравдугаар сард хөөргөн турших шинэ зөөгч пуужингийн бэлтгэл ажил гэж шинжээчид үзэж байна. 2012 оны арванхоёрдугаар сард “Ынха-3” пуужинг хоёрдахиа сайжруулсан “Кванменсон-3” хйимэл дагуултай хөөргөсөн энэ буудалд хөдөлгүүрийг шалгах зорилгоор туршиж байна хэмээн америк-өмнөд солонгосын интернетийн 38 North сайт мэдээлжээ. Энэ туршилт бүр долдугаар сарын сүүлчээр эхэлж өнөө хүрэл үргэлжилж байгаа юм байна.
Энэ зураг дээр бас умардынхан 13 метр өргөнтэй 30 метр урт хоёр ч агуулах барьж байгаа нь гарчээ. Энэ нь өмнө ашиглаж байсан шингэн түлш, шатахууны агуулахаас бараг хоёр дахин том байгааг үзэхэд БНАСАУ удахгүй илүү их хүчин чадалтай хөдөлгүүр турших гэж байгаа юм байна гэж шинжээчид дүгнэж байна.
Мэргэжилтнүүд энэ бүхнээс үүдэн умардынхан ирэх аравдугаар сард тохиох Солонгосын хөдөлмөрийн намын 70 жилийн ойгоор шинэ пуужин зөөгч туршиж бэлэг барих гэж байгаа юм байна гэж үзэж байгаа юм. Тус улс шинэ пуужин хийж байгаа тухай мэдээ Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр бүр долдугаар сард гарсан юм.
Умардын шинэ балластик пуужин нь 2012 оны арванхоёрдугаар сард харвасан “Ынха-3” пуужин зөөгчөөс хоёр дахин том байх гэж Өмнөд Солонгосын тусгай алба мэдээлж байна.
Үнэхээр умардынхан энэ оны эхний хагас жилд хамгийн багаар бодоход хоёр ч удаа хиймэл дагуулын хэлбэртэй зүйл суурилуулсан зөөгч пуужин туршсан нь батлагдсан юм.
БНАСАУ өөрийгөө цөмийн зэвсэгтэй гүрэн гэдгээ 2005 онд зарласан. 2006, 2009, 2013 онуудад газар доор цөмийн зэвсэг туршсан нь дэлхий нийтийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан юм. 2012 оны арванхоёрдугаар сард “Ынха-3” пуужингаар хоёр дахиа шинэчилсэн "Кванменсон-3" хиймэл дагуулыг хөөргөсөн.
Дэлхийн олон орон, эн тэргүүнээ Япон, АНУ, болон Өмнөд Солонгос тус улсыг тив хоорондын балластик пуужин туршиж байгаад нь эмзэглэн түгшиж байгаа юм.

0 Сэтгэгдэл