96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Өмнөд Суданы Ерөнхийлөгч энхийн гэрээнд гарын үзэг зурсангүй
Өмнөд Суданы Ерөнхийлөгч Суданы талтай 2011 оноос хойш байлдсаар гурван жилийн ард гарч, өнгөрсөн жилээс НҮБ-ын дэмжлэгтэйгээр дайны галыг зогсоох шийдвэрт хүрч байсан. Тэгвэл Өмнөд Суданд овог аймгийн толгойлогч нар нэгдсэн нэг удирдлагаар явахгүй тулалдаж, олон зуун хүний амийг авч одсон. Энэ үйл явдалтай холбогдуулан өчигдөр Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кийр Маярдит Этиоп улсын нийслэл Аддис Абаба хотод овог аймгийн толгойлогч нарын дээд хэмжээний уулзалтад оролцсон боловч энхийн гэрээнд гарын үсэг зуралгүй орхин гарсан байна.
Овог аймгийн хооронд хамгийн их зөрчил, дайн тулаантай байгаа цорын ганц цэг бол Судан болж хувираад байгаа. Тиймээс Өмнөд Суданы босогчдыг овог аймгийн тэргүүнийг цуглуулах ажилд талууд идвэхтэй оролцож, уулзалт зохион байгуулсан боловч толгойлох Өмнөд Суданы Ерөнхийлөгч эсрэг байр суурь илэрхийлжээ. Газрын тос ихтэй Өмнөд Суданы эрх баригчид нөхцөл байдалд газар нутгийн болон эдийн засгийн талаас асуудалд хандаад байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлсэн юм. Энэ удаагийн хэлэлцээ бүтэлгүйтэж дараагийн уулзалт болтол дахин хэдэн сарыг хүлээх хэрэгтэй болж байгааг албаныхан онцлов. Одоогоос дөрвөн жилийн хугацаанд хоёр Суданы дайн байлдааны хөлд нийт 10 мянга гаруй хүн амиа алдаж, хоёр сая гаруй хүн гэр оронгүй хоцорсон билээ.
Өмнөд Суданы Ерөнхийлөгч Суданы талтай 2011 оноос хойш байлдсаар гурван жилийн ард гарч, өнгөрсөн жилээс НҮБ-ын дэмжлэгтэйгээр дайны галыг зогсоох шийдвэрт хүрч байсан. Тэгвэл Өмнөд Суданд овог аймгийн толгойлогч нар нэгдсэн нэг удирдлагаар явахгүй тулалдаж, олон зуун хүний амийг авч одсон. Энэ үйл явдалтай холбогдуулан өчигдөр Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кийр Маярдит Этиоп улсын нийслэл Аддис Абаба хотод овог аймгийн толгойлогч нарын дээд хэмжээний уулзалтад оролцсон боловч энхийн гэрээнд гарын үсэг зуралгүй орхин гарсан байна. Овог аймгийн хооронд хамгийн их зөрчил, дайн тулаантай байгаа цорын ганц цэг бол Судан болж хувираад байгаа. Тиймээс Өмнөд Суданы босогчдыг овог аймгийн тэргүүнийг цуглуулах ажилд талууд идвэхтэй оролцож, уулзалт зохион байгуулсан боловч толгойлох Өмнөд Суданы Ерөнхийлөгч эсрэг байр суурь илэрхийлжээ. Газрын тос ихтэй Өмнөд Суданы эрх баригчид нөхцөл байдалд газар нутгийн болон эдийн засгийн талаас асуудалд хандаад байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлсэн юм. Энэ удаагийн хэлэлцээ бүтэлгүйтэж дараагийн уулзалт болтол дахин хэдэн сарыг хүлээх хэрэгтэй болж байгааг албаныхан онцлов. Одоогоос дөрвөн жилийн хугацаанд хоёр Суданы дайн байлдааны хөлд нийт 10 мянга гаруй хүн амиа алдаж, хоёр сая гаруй хүн гэр оронгүй хоцорсон билээ.
0 Сэтгэгдэл
























