96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Индонезид эрлийн ажил үргэлжилж байна
“Уржигдар Индонезийн Папуа мужийн Жакарта хотоос хөөрсөн 54 зорчигчтой онгоцыг олоогүй байгаа ч осолдсон байх өндөр магадлалтай” гэж “Ройтерс” агентлаг орон нутгийн эх сурвалжаас иш татан дамжууллаа. Учир нь тус онгоцны хэсэг байж болох зүйл Папуа мужийн нутаг дэвсгэрээс олдсоноос гадна, мужийн иргэд онгоц харсан талаар орон нутгийн хэвлэл, мэдээлэл дамжуулж эхэлсэн байна.
“Тригана Эйр транс” иргэний агаарын тээврийн компанийн хариуцаж байсан “АТR42-300” нислэг алга болсон нь сүүлийн найман сарын хугацаанд онгоц алга болж, осолдсон гурав дахь тохиолдол юм. Тиймээс “Тригана Эйр транс” компанийн хуваарт нислэгүүдийг цуцлаад байгаа юм байна. Осолдсон байж магадгүй “АТR42-300” нислэгт багийн таван гишүүнээс гадна, 49 зорчигч байсан гэж тус улсын Тээврийн яамнаас мэдээлж байна.
“Уржигдар Индонезийн Папуа мужийн Жакарта хотоос хөөрсөн 54 зорчигчтой онгоцыг олоогүй байгаа ч осолдсон байх өндөр магадлалтай” гэж “Ройтерс” агентлаг орон нутгийн эх сурвалжаас иш татан дамжууллаа. Учир нь тус онгоцны хэсэг байж болох зүйл Папуа мужийн нутаг дэвсгэрээс олдсоноос гадна, мужийн иргэд онгоц харсан талаар орон нутгийн хэвлэл, мэдээлэл дамжуулж эхэлсэн байна. “Тригана Эйр транс” иргэний агаарын тээврийн компанийн хариуцаж байсан “АТR42-300” нислэг алга болсон нь сүүлийн найман сарын хугацаанд онгоц алга болж, осолдсон гурав дахь тохиолдол юм. Тиймээс “Тригана Эйр транс” компанийн хуваарт нислэгүүдийг цуцлаад байгаа юм байна. Осолдсон байж магадгүй “АТR42-300” нислэгт багийн таван гишүүнээс гадна, 49 зорчигч байсан гэж тус улсын Тээврийн яамнаас мэдээлж байна.
0 Сэтгэгдэл
























