БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Оюу толгойн далд уурхайг хариуцах эзэнтэй болгожээ
Т.ЭРДМАА
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг АНЭУ-д айлчлах үеэр Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд “Эрдэнэс Оюу толгой,” “Төркиз Хилл Резорсиз,” “Рио Тинто,” “Оюу толгой” компанийн удирдлагууд гарын үсэг зурсан билээ. Сөрөг хүчний зүгээс шүүмжлэл дагуулж байгаа энэ үйлдлийн дараагаар Оюу толгой компани далд уурхайн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөөгүй байсан ч өчигдөр “Далд уурхай хариуцсан Ерөнхий менежерийн албан тушаалд Грег Фийлд” гэгчийг томилсон талаар мэдээллээ.

Далд уурхай хариуцсан Ерөнхий менежер гэдэг албан тушаал нь “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой албан тушаалуудын нэг бөгөөд “Оюу толгой” компанид далд уурхайн бүтээн байгуулалтыг ажлыг амжилттай урагшлуулахаар хийгдэх гол томилгоонуудын анхных нь болж байна” гэж тус компани нэмж мэдэгдлээ.
Шинэ албан тушаалд томилогдож байгаа Грег Фийлд гэгч нь өмнө “Оюу толгой” компанид Дэд бүтэц, үйлчилгээний хэлтсийн Ерөнхий Менежерээр ажиллаж байсан юм байна. Мөн тэрээр Ази, Африк, болон Австрали тивд уул уурхайн салбарт 20 гаруй жил ажилласан бөгөөд Оюу толгойн далд уурхайд хэрэглэгдэх блокчлон олборлох аргаар мэргэшсэн боловсон хүчин юм байна.
Тэрээр Йоханнесбургийн их сургуулийг уул уурхайн инженерийн мэргэжлээр төгсч, “Оюу толгой” компанид ажиллаж эхлэхээсээ өмнө Грег Фийлд Австрали дахь Аргайлын алмазны уурхайд Үйл ажиллагааны бэлэн байдал хариуцсан Ерөнхий менежерийн албан тушаалыг хашиж байсан аж.
Харин энэ томилгооны талаар тус компаний Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил нь манай бизнесийн урт хугацааны ирээдүйн нэг чухал хэсэг. Грег Фийлдийг энэ чухал албан тушаалд томилж байгааг дуулгахдаа бид таатай байна. Грег “Оюу толгой” компанид олон чиглэлийн ажил хариуцаж ирсний зэрэгцээ далд уурхайн блокчлон олборлолтын төслүүд болон уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр олон улсад ажиллаж байсан арвин туршлагатай. Тиймээс түүнийг далд уурхайн ажилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

0 Сэтгэгдэл