Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Якунин РЖД-гээс явах нь, тэр сенатч болж магадгүй

Оросын төмөр зам нийгэмлэгийн тэргүүн Владимир Якунин өөрийнхөө албан тушаалыг орхих гэж байна хэмээн тухайн салбарын хоёр ч эх сурвалжаас мэдээлснийг Газете.Ru дамжууллаа.
Эх сурвалжуудын хэлснээр бол түүний орны хүнийг тун ойрын үед томилох бололтой.
Үүний өмнө Якуниныг Калининград мужаас сенатчийн суудалд өрсөлдөхийг зөвшөөрсөн гэж тус мужийн амбан захирагчийн үүрэг гүйцэтгэгч Николай Цуканов мэдэгдсэн.
Үнэхээр тэр хууль тогтоох байгууллагад өрсөлдөх гэж байгаа бол хуулийн дагуу Оросын төмөр замын нийгэмлэгийн тэргүүнээс чөлөөлөгдөх ёстой юм байна. ОХУ-ын Холбооны зөвлөлийн сенатч, Төрийн думын депутатын эрхзүйн байдлын тухай хуульд зааснаар Дээд танхимын гишүүд нь өөр ямар нэгэн албан тушаал, төлбөртэй үйл ажиллагаа эрхлэх, аж ахуй, олон нийтийн болон арилжааны үйл ажиллагаа удирдах эрхгүй байдаг юм байна.
Владимир Якуниныг РЖД-г орхих гэж байна хэмээн хэдэн сарын турш ярьсан. Зургадугаар сарын эхээр өөрөө ч үүнийг магадгүй гэж байсан удаатай. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрээр Москва-Казанийн хурдын төмөр замын барилгыг өөрөө гүйцээж амжихгүй байж мэдэх юм гээд энэ нь эрт орой хэзээ нэгэн цагт өөр ажил хийх тийм цаг ирж магадгүйтэй холбоотой гэж байсан юм.
Харин энэ мэдээллийг албаны эх сурвалж батлаагүй байна. Владимир Якунины төлөөлөгч ямар нэг мэдээлэл өгөлгүй зөвхөн Якунин одоо амарч байгаа, холбоо бариагүй байна гэжээ.
Владимир Якунин Оросын төмөр зам нийгэмлэгийг 2005 оноос хойш удирдаж байгаа юм. Якунин төрийн өмчит энэ том компанийн албан тушаалыг сайн дураараа орхиж байгаа анхны хүн болж байна.

0 Сэтгэгдэл