96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Умард Солонгос АНУ-г шинэ зэвсгээр дайрна гэж заналхийллээ
гуц сугаа
yamar negen medegdel hiilguigeer shuud dair ter yed chini itgei ee dandaa aman baildain chini odoo sonirholgui bn

Солонгосын хойгийн орчимд Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан хээрийн сургууль эхлэх гэж байгаатай холбогдуулан Умард Солонгосын эрх баригчид урьд өмнө нь дэлхий дахинд мэдэгдээгүй шинэ төрлиийн зэвсэг хэрэглэн АНУ руу дайрна гэж заналхийллээ. Энэ талаар Пеньяны Үндэсний телевизээр мэдээлснийг барууны хэвлэлүүд 16-ны ням гарагт дамжуулсан байна.
Умард Солонгосын Үндэсний батлан хамгаалах хорооны албан ёсны төлөөлөгч ч бас үүнээс ч илүү заналхийлсан мэдэгдэл хийжээ. Тэрээр “БНАСАУ-ын арми, ард түмэн АНУ-ын цөмийн зэвсгийн эсрэг винтов барин босохгүй. Бид урьд өмнө нь дэлхий нийтэд дуулдаагүй, танил болоогүй тийм хэрэгслээр тэмцэнэ” гэж хэлснийг CNN агентлаг иш татжээ.
Энэ 17-ны өдрөөс Өмнөд Солонгос улс АНУ болон бусад холбоотнуудтайгаа хамтран жил бүр уламжлал болгон хийдэг цэргийн хээрийн сургуулиа эхэлж байгаа юм.
Өмнөд Солонгосын болон бүс нутгийн байлдааны бэлэн байдлыг өндөржүүлэх энэ хээрийн сургууль урьдын адил хэвийн болно гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ.
Үүний өмнө БНАСАУ-ын Гадаад хэргийн яам цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй гэдгээ мэдэгдээд Өмнөд Солонгос, АНУ-ын зүгээс өдөөн хатгасаар байхад батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх явдлаасаа ухрахгүй гэж мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
2015.08.17
2015.08.17