96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Эквадорт онц байдал зарлав
Котопахи галт уул оргилж эхэлсэнтэй холбоотойгоор Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа уг галт уулын бүсэд бямба гарагт онц байдал зарлалаа.

“Котопахи галт уул идэвхжиж эхэлсэнтэй холбоотойгоор бид онц байдал зарлаж байна” гэж Корреа мэдэгдсэн байна.
Онц байдал зарласнаар галт уул оргилсноос учирсан уршгийг арилгахад шаардлагатай санхүүгийн болон бусад эх үүсвэрийг бүрдүүлэх боломжийг тус улсын эрх баригчдад олгох юм. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Эквадорын төвийн хэсгийн жижиг суурингуудаас 400 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Агаар бохирдсоны улмаас тус улсын оршин суугчид эмнэлгийн амны хаалт зүүж эхэлсэн байна.
Эквадорын нийслэл хотоос 60 орчим км зайтай оршдог Котопахи галт уулаас баасан гарагт 5000 гаруй метрийн өндөрт үнс цацагджээ. Мэдээний “IBT” цахим хуудсанд мэдээлснээр, уг галт уул сүүлийн 70 жилийн хугацаанд анх удаагаа оргилж байгаа нь энэ аж.
Котопахи галт уул нь хүн амын сууринд хамгийн ойр оршдог учир дэлхийн хамгийн аюултай галт уулд тооцогддог байна.

0 Сэтгэгдэл