БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Монгол зураачид уран бүтээлийн эрэлд
Киргиз улсад өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулагдсан олон улсын урлагийн нэгдсэн үзэсгэлэнд эх орноо төлөөлж уран бүтээлч Х.Содномцэрэн, Б.Баасансүрэн, Д.Булгантуяа, М.Ган-Очир, Б.Мөнхбаатар, Б.Мягмарлхам нарын залуус амжилттай оролцож, Төв Ази, Монголын соёл болон түүхийн онцлог, ижил төстэй талуудыг өөрсдийн өвөрмөц өнгө аястай уран бүтээлээрээ тодруулж харуулахыг зорьсон гэдэг. Тус үзэсгэлэнд Киргиз, Буриад болон Тажикстан, Якут улсын зураачид оролцсон талаар уран бүтээлчид маань өмнө нь ярьж байсан удаатай. Тэгвэл дээрх үзэсгэлэнд оролцсон манай уран бүтээлчид хамтарч Монголынхоо үзэгчдэд зориулж “Монгол зураачид уран бүтээлийн эрэлд” хэмээх өвөрмөц содон нэртэй үзэсгэлэнгээ Караван Арт галарейд дэлгэжээ. Нээлтээ хийсэн даруйдаа хүмүүсээс харамгүй урмын үг сонссон уран бүтээлчдийн маань үзэсгэлэн маргааш өндөрлөх юм билээ.
0 Сэтгэгдэл
























