Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
”Рио-2016”-гийн аюулгүй байдлыг 40000 цэрэг хангана
Бразилын зэвсэгт хүчний 40 мянга орчим цэрэг 2016 онд Рио-де-Жанейро хотод болох олимпын наадмын аюулгүй байдлыг хангана гэж тус улсын БХЯ-ны нөлөө бүхий албан тушаалтан мэдэгдлээ.
Бразилын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Хосе Карлос де Нардигийн мэдэгдсэнээр, болзошгүй террорист халдлагаас урьдчилан сэргийлэх, стратегийн байгууламжуудын кибер аюулгүй байдлыг хангах ажлыг тус улсын хуурай замын цэргүүд, тэнгисийн болон агаарын цэргийн хүчний цэргүүд хариуцах ажээ.
20 мянган цэргийг Рио-де-Жанейрод байрлуулах бол үлдсэн цэргүүдийг хөл бөмбөгийн тоглолтууд болох Бразилиа, Белу-Оризонти, Манаус, Сальвадор болон Сан-Паулу хотод байрлуулна.
2016 оны гуравдугаар тавдугаар сарын 3-наас олимпын бамбарыг 300 хотоор өртөөлүүлэх үеэр ч цэргүүд аюулгүй байдлыг хангах ажээ.
Олимпын наадам 2016 оны наймдугаар сарын 5-нд эхэлнэ. “Рио-2016”-д 205 орны 15 мянга гаруй тамирчин оролцоно.
Бразилын зэвсэгт хүчний 40 мянга орчим цэрэг 2016 онд Рио-де-Жанейро хотод болох олимпын наадмын аюулгүй байдлыг хангана гэж тус улсын БХЯ-ны нөлөө бүхий албан тушаалтан мэдэгдлээ.Бразилын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Хосе Карлос де Нардигийн мэдэгдсэнээр, болзошгүй террорист халдлагаас урьдчилан сэргийлэх, стратегийн байгууламжуудын кибер аюулгүй байдлыг хангах ажлыг тус улсын хуурай замын цэргүүд, тэнгисийн болон агаарын цэргийн хүчний цэргүүд хариуцах ажээ.

0 Сэтгэгдэл