УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Лионель Месси “Ром”-ын тоглогчийг багалзуурджээ
Алдарт Месси өрсөлдөгч багийнхаа Янга Мбиваг багалзуурдсаныхаа төлөө шар хуудсаар торгуулав.
Барселоны довтлогч Месси Италийн “Ром” багтай хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг захирч чадсангүй. Тоглолтын 34 дэх минутад аргентин эр түүний довтолгоог хамгаалж байсан италийн тоглогч Янга Мбиватай маргалдаж, мөргөх гэж оролдоод эцэст нь багалзуурджээ. Барселионы 10 номертой довтлогчийг хамгаалчид чухам юуны учир ингэтлээ уурласныг хөлбөмбөгийн тайлбарлагчид хэлж чадахгүй байгаа юм. Дэлхийн хөлбөмбөгийн од Мессид ойрын өдрүүдэд Испанийн шүүхээс ахин торгууль ч ирж болзошгүй болжээ. Өмнө нь түүний яллагдагчаар татсан хэргийг өмгөөлөгч нар нь цагаатгахаар давж заалдахыг оролдсон боловч шүүх татгалзсан юм. Өмгөөлөгч нь түүнийг эцгийнхээ санхүүгийн талаар тодорхой мэдээлэлгүй байсан гээд шүүхээс хэлтрүүлэхийг хүссэн ч татгалзсан хариу авсан.
“Алтан бөмбөг”-ийн дөрвөн удаагийн эзэн, дэлхийн хамгийн ашиг орлого өндөртэй тоглогчийг татвар төлөхөөс хоёр ч удаа бултсан хэргээр буруутгасан билээ.
Энэ зун тэрээр татварын асуудлаа цэгцэлж, Испанийн татварын албанд 10 сая евро төлсөн юм. Гэвч ахиад л торгууль төлөхөөр болж. Хэдий тэрээр ийн шүүхээс байнга зарлан авч байгаа ч дэлхий нийтээрээ түүнийг алга ташин дэмжсээр буй билээ.
Алдарт Месси өрсөлдөгч багийнхаа Янга Мбиваг багалзуурдсаныхаа төлөө шар хуудсаар торгуулав. Барселоны довтлогч Месси Италийн “Ром” багтай хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг захирч чадсангүй. Тоглолтын 34 дэх минутад аргентин эр түүний довтолгоог хамгаалж байсан италийн тоглогч Янга Мбиватай маргалдаж, мөргөх гэж оролдоод эцэст нь багалзуурджээ. Барселионы 10 номертой довтлогчийг хамгаалчид чухам юуны учир ингэтлээ уурласныг хөлбөмбөгийн тайлбарлагчид хэлж чадахгүй байгаа юм. Дэлхийн хөлбөмбөгийн од Мессид ойрын өдрүүдэд Испанийн шүүхээс ахин торгууль ч ирж болзошгүй болжээ. Өмнө нь түүний яллагдагчаар татсан хэргийг өмгөөлөгч нар нь цагаатгахаар давж заалдахыг оролдсон боловч шүүх татгалзсан юм. Өмгөөлөгч нь түүнийг эцгийнхээ санхүүгийн талаар тодорхой мэдээлэлгүй байсан гээд шүүхээс хэлтрүүлэхийг хүссэн ч татгалзсан хариу авсан.
“Алтан бөмбөг”-ийн дөрвөн удаагийн эзэн, дэлхийн хамгийн ашиг орлого өндөртэй тоглогчийг татвар төлөхөөс хоёр ч удаа бултсан хэргээр буруутгасан билээ.
Энэ зун тэрээр татварын асуудлаа цэгцэлж, Испанийн татварын албанд 10 сая евро төлсөн юм. Гэвч ахиад л торгууль төлөхөөр болж. Хэдий тэрээр ийн шүүхээс байнга зарлан авч байгаа ч дэлхий нийтээрээ түүнийг алга ташин дэмжсээр буй билээ.
0 Сэтгэгдэл
месси гэчий
муу тайрдас чин буруу сэхэх нь л дээ, ингээд ирэхээрээ буруутаж байгаам даа
2015.08.10
























