96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Сечин: 2017 онд ОХУ-ыг шатахууны хомсдол хүлээж байна
“Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан 2015 оны нэгдүгээр сараас эхлэн төсвийн маневр хийж, үйлдвэрлэлийг нь дэмжих хүсэлт илгээсээр байгаа билээ. Сечиний үзэж буйгаар хэрвээ цаашдаа амиа аргацаах байдлаар ажилласаар байвал 2017 он гэхэд ОХУ дотоодын шатахууныхаа хэрэгцээг хангаж чадахгүй. Зах зээл дээр 5 сая тонн шатахууны хомсдолд орно хэмээн мэдэгдэв. Тэрээр төрөөс ямар нэгэн арга хэмжээ яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол ОХУ-ын нефть, нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компаниуд үйлдвэрлэлээ бүрэн зогсооно эсвэл үйл ажиллагаа нь асар хурдтай уналтанд орно хэмээн захидалдаа дурджээ. Мөн төмөр замын тарифын индексжүүлэлтээс ч татгалзахаас өөр аргагүй болно гэжээ. Сечин нефть нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хүндрэл экспортын орлогыг ч эрс бууруулж, үнэндээ улсын төсвийг зогсонги байдалд хүргэнэ гэдгийг анхааруулахаа ч мартсангүй.
Түүнээс гадна нефть хийн ордны тусгай зөвшөөрөл олгохдоо түүхий эдээ ОХУ-ын үйлдвэрт боловсруулж, дотоодын зах зээлд эхлээд нийлүүлэхийг хуульчлах хэрэгтэй гэв. Өмнө нь Роснефтийн дэд Ерөнхийлөгч Михиал Леонтьев хэрвээ Засгийн газраас татварын бодлогоо өөрчлөхгүй бол ОХУ шатахууны хомсдолд орж болзошгүй байна хэмээн анхааруулж байсан юм.
“Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан 2015 оны нэгдүгээр сараас эхлэн төсвийн маневр хийж, үйлдвэрлэлийг нь дэмжих хүсэлт илгээсээр байгаа билээ. Сечиний үзэж буйгаар хэрвээ цаашдаа амиа аргацаах байдлаар ажилласаар байвал 2017 он гэхэд ОХУ дотоодын шатахууныхаа хэрэгцээг хангаж чадахгүй. Зах зээл дээр 5 сая тонн шатахууны хомсдолд орно хэмээн мэдэгдэв. Тэрээр төрөөс ямар нэгэн арга хэмжээ яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол ОХУ-ын нефть, нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компаниуд үйлдвэрлэлээ бүрэн зогсооно эсвэл үйл ажиллагаа нь асар хурдтай уналтанд орно хэмээн захидалдаа дурджээ. Мөн төмөр замын тарифын индексжүүлэлтээс ч татгалзахаас өөр аргагүй болно гэжээ. Сечин нефть нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хүндрэл экспортын орлогыг ч эрс бууруулж, үнэндээ улсын төсвийг зогсонги байдалд хүргэнэ гэдгийг анхааруулахаа ч мартсангүй. Түүнээс гадна нефть хийн ордны тусгай зөвшөөрөл олгохдоо түүхий эдээ ОХУ-ын үйлдвэрт боловсруулж, дотоодын зах зээлд эхлээд нийлүүлэхийг хуульчлах хэрэгтэй гэв. Өмнө нь Роснефтийн дэд Ерөнхийлөгч Михиал Леонтьев хэрвээ Засгийн газраас татварын бодлогоо өөрчлөхгүй бол ОХУ шатахууны хомсдолд орж болзошгүй байна хэмээн анхааруулж байсан юм.
0 Сэтгэгдэл
irgen
Orosuud duusacheee
2015.08.06
























