96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас өрсөлдөгчдийг тодруулна
Fox News телевизээс АНУ-ын Ерөнхийлөгчид Бүгд найрамдах намаас нэр дэвших 10 өрсөлдөгч, тэдний рейтингийг танилцуулсан анхны теле хэлэлцүүлгийг өнөөдөр хийнэ гэв. Тэд олон нийтийн дунд явуулсан санал асуулга, судалгаа зэргийг харгалзан энэхүү хэлэлцүүлэгт оролцогчдыг сонгосон аж. Ингээд тэрбумтан Дональд Трамп, Арканзас мужийн захирагч асан Майк Хакаби, Техасын сенатор Тед Круз, Флоридагийн сенатор Марко Рубио, Кентукки мужийн сенатор Рэнд Пол, Нью-Жерси мужийн захирагч Крис Кристи, Огайо мужийн захирагч Кейсик, мэс заслын эмч Бен Карсан нарыг сонгосон байна.
Өнгөрсөн зургадугаар сард Хиллари Клинтон Жеб Буш нар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарласан.
АНУ-ын Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн ширүүсэх тусмаа гэнэтийн бэлэг олон гарах нь хэмээн гадаадын хэвлэлүүдээр бичиж байгаа юм. Бүгд найрамдахчуудын гэнэтийн өөрчлөлтүүд, нууц явуулгууд илэрч Жеб Бушийн өрсөлдөгчөөр Дональд Трамп тодорч гарч ирсэн юм. Уг нь Америкийн хэвлэлүүд Жо Байден Хилларигийн өрсөлдөгч болох нь хэмээн бичиж байлаа. Жо Байдены туршлага, улс төр дэх жин нь Барак Обамагийн дараах Ерөнхийлөгчийн сунгаанд орж чадах тэргүүлэх өрсөлдөгчийн нэг гэхэээс аргагүй. Харин хойд хөршийн зүгээс түүнд маш таагүй ханддаг. Учир нь тэр бол Цагаан ордонд Оросын эсрэг хатуу зогсдог хүмүүсийн тэргүүн нь билээ.

0 Сэтгэгдэл