Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Зуншлагын байдалтай холбогдуулан дараах арга хэмжээг авна
Хуурайшилт гангийн улмаас ургац алдсан үр тарианы аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн ногоон тэжээлийг улс, аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авч малын тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 8,6 тэрбум, өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, өвс тэжээлийн цэг салбаруудад малын тэжээл нэмж байршуулахад хоёр тэрбум, зуншлага сайн байгаа аймгуудаас хадлангийн газар ашиглуулах хуваарийг баталж ногоон тэжээл худалдан авах, улсын нөөцөд малын тэжээл нэмж бэлтгэх зэрэгт шаардагдах нийт 10,6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг судалж шийдвэрлэхийг Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон Хөгжлийн банкны ТУЗ-д даалгалаа.
Мөн малын тэжээлийн нөөц, хангамж, эрэлт хэрэгцээг зохицуулах зорилгоор дотоодын гурилын үйлдвэрүүдээс бэлтгэсэн малын тэжээлийн хивэгний экспортыг энэ оны есдүгээр сарын 1-нээс ирэх оны гуравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд хязгаарлах арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд нарт үүрэг болголоо.
ХХААЯ-ны тооцоогоор 2015-2016 онд нийт 58 орчим сая мал өвөлжиж хаваржихад 1,4 сая тн өвс, 150 орчим мянган тн үйлдвэрийн болон таримал тэжээл шаардлагатай байгаа бөгөөд энэ нь нийт мал сүргийг 10 хоног байнгын тэжээлтэй байх хэмжээний нөөц ажээ.
Энэ жилийн зуншлагын нөхцөл байдлаас үзэхэд улсын нөөц болоод аймаг, сумдын хэрэгцээнд шаардагдах өвс, тэжээлийн 70 гаруй хувийг орон нутгийн бэлчээр, хадлангийн нөөцөд тулгуурлан бэлтгэх боломжтой байна. Иймд дутагдаж байгаа тэжээлийг ургац алдсан газар тариалангийн аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн ногоон тэжээл, рапсын шахдас зэргийг улс худалдан авч малын тэжээлийн нөөцийг бүрдүүлэх боломжтой гэсэн тооцоог салбарын яам хийж, үүнд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
Хуурайшилт гангийн улмаас ургац алдсан үр тарианы аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн ногоон тэжээлийг улс, аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авч малын тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 8,6 тэрбум, өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, өвс тэжээлийн цэг салбаруудад малын тэжээл нэмж байршуулахад хоёр тэрбум, зуншлага сайн байгаа аймгуудаас хадлангийн газар ашиглуулах хуваарийг баталж ногоон тэжээл худалдан авах, улсын нөөцөд малын тэжээл нэмж бэлтгэх зэрэгт шаардагдах нийт 10,6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг судалж шийдвэрлэхийг Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон Хөгжлийн банкны ТУЗ-д даалгалаа.Мөн малын тэжээлийн нөөц, хангамж, эрэлт хэрэгцээг зохицуулах зорилгоор дотоодын гурилын үйлдвэрүүдээс бэлтгэсэн малын тэжээлийн хивэгний экспортыг энэ оны есдүгээр сарын 1-нээс ирэх оны гуравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд хязгаарлах арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд нарт үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл