96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
ФРАНЦААС ЭРТНИЙ ХҮНИЙ ШҮД ОЛДЖЭЭ
Камилле өөр нэгэн сайн дурын археологичийн хамт Францын алдартай судалгааны Таутавель гэдэг газарт малталт хийж, уг шүдийг олсон гэж археологич Амели мэдэгдсэн байна. Энэ олдвор нь Европын хувьд том хэмжээний олдвор юм. Учир нь Европт энэ үеийн олдвор маш ховор байдаг гэж тэрбээр мэдэгдэв.
Францын өмнөд нутгийн Таутавель гэдэг газраас тус улсын 16 настай сайн дурын археологич Камилле 560 мянган жилийн өмнө амьдарч байсан хүний шүд олжээ.
Камилле өөр нэгэн сайн дурын археологичийн хамт Францын алдартай судалгааны Таутавель гэдэг газарт малталт хийж, уг шүдийг олсон гэж археологич Амели мэдэгдсэн байна. Энэ олдвор нь Европын хувьд том хэмжээний олдвор юм. Учир нь Европт энэ үеийн олдвор маш ховор байдаг гэж тэрбээр мэдэгдэв.Уг шүд нь насанд хүрсэн эрэгтэй эсвэл эмэгтэй хүний үүдэн шүд бөгөөд 550-580 мянган жилийн өмнөх газрын хөрсний давхаргаас олдсон байна.
Уг олдвор нь өмнө нь олдсон Таутавелийн хүний цогцсоос 100 мянган жилийн өмнөх цаг хугацаанд хамрагдаж байгаа юм гэж Амели мэдэгджээ. Таутавелийн уг цогцос тус газарт 450 мянган жилийн өмнө амьдарч байсан хүнийх байсан юм.
Таутавелийн тосгоны ойролцоох Арого агуунаас уг шүдийг олсон байна. Тус агуу нь Перпиньян хотоос баруун хойш зүгт 35 км-н зайд оршдог бөгөөд тус газар нутаг нь Европын хамгийн том, алдартай хайгуулын газарт билээ. Сүүлийн 50 жилийн дотор энэ газарт сайн дурын хэдэн мянган археологич хайгуул хийсэн байна.
0 Сэтгэгдэл
























