Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
“Химийн цом”-оос боксчид хос алтан медаль хүртжээ
Германы Халле хотноо болсон “Химийн цом” боксын олон улсын тэмцээн өндөрлөхөд Монголын боксчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медалийн эзэд болов.
Сонирхогчдын боксчдын дунд өндөр чансаатай А зэрэглэлийн олон улсын тэмцээнд тооцогддог энэ удаагийн тэмцээнд 19 орны 120 боксчин хүч, ур чадвараа сорин өрсөлджээ. Манай тамирчдын хувьд хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр Узбек, Германы дараа гуравдугаар байрт бичигдлээ.
Тэмцээний алтан медалийг “Ариг банк”, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Чинзориг /64 кг/, “Ариг банк”, “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Түвшинбат /69 кг/ нар хүртсэн бол ОУХМ Г.Ган-Эрдэнэ /49 кг/ мөнгө, ОУХМ А.Нурлан /52 кг/, С.Эрдэнэбаяр /81 кг/ нар хүрэл медалийн эздээр тус тус тодорлоо.
Германы Халле хотноо болсон “Химийн цом” боксын олон улсын тэмцээн өндөрлөхөд Монголын боксчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медалийн эзэд болов.Сонирхогчдын боксчдын дунд өндөр чансаатай А зэрэглэлийн олон улсын тэмцээнд тооцогддог энэ удаагийн тэмцээнд 19 орны 120 боксчин хүч, ур чадвараа сорин өрсөлджээ. Манай тамирчдын хувьд хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр Узбек, Германы дараа гуравдугаар байрт бичигдлээ.
Тэмцээний алтан медалийг “Ариг банк”, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Чинзориг /64 кг/, “Ариг банк”, “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Түвшинбат /69 кг/ нар хүртсэн бол ОУХМ Г.Ган-Эрдэнэ /49 кг/ мөнгө, ОУХМ А.Нурлан /52 кг/, С.Эрдэнэбаяр /81 кг/ нар хүрэл медалийн эздээр тус тус тодорлоо.
0 Сэтгэгдэл
























