УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Мьянмараас нэг мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
Ази тивийн 2015 оны залуучуудын эрэгтэй чөлөөт бөхийн ХҮII, эмэгтэй чөлөөт бөхийн ХII, сонгомол барилдааны ХҮI аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 9-12-нд Мьянмар улсын Моутама хотын “Wana Theikdi Sports Stadium” спортын ордонд амжилттай болж манай бөхчүүд нэг мөнгө, таван хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээнд Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ны гишүүн Ази тивийн 33 орноос БНХАУ, Вьетнам, Индонези, Бирм, БНАСАУ, БНСУ, Ирак, Иран, Казахстан, Киргиз, Монгол, Мьянмар, Тажик, Тайланд, Туркмен, Узбек, Филиппин, Энэтхэг, Япон зэрэг 20 орчим орны залуу бөхчүүд өрсөлдсөн байна.
Манай улсаас эрэгтэй 8, эмэгтэй 6 жинд хүчээ сорин барилдсанаас эмэгтэй 51 кг-д “Арслан” клубын тамирчин Б.Хатантуул мөнгө, 48 кг-д “Хасу-Мегастарс” клубын тамирчин Ц.Намуунцэцэг, 63 кг-д Баянзүрх дүүргийн тамирчин Э.Энхбуян, 67 кг-д “Хангарьд” клубын тамирчин Б.Нямгэрэл, эрэгтэй 50 кг-д “Хасу-Мегастарс” клубын тамирчин Н.Насанбуян, 84 кг-ын жинд “Харгант цамхаг” клубын тамирчин Г.Бигармижид нар хүрэл медаль хүртсэн байна. Энэ тэмцээнээс дахин медаль авснаар Б.Нямгэрэл Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл медальт бөх болжээ.

0 Сэтгэгдэл