Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Зимбабвегийн Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамад гэрлэх санал тавихад бэлэн гэв
Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе АНУ-д ижил хүйстэнтэйгээ гэрлэх хуулийг баталгаажуулах болсон тухай мэдээллийг ихэд эмзэглэн хүлээж авсан бололтой. 91 настай Мугабе АНУ-д үнэхээр ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрч байгаа юм бол би Ерөнхийлөгч Обамад гэрлэх санал тавихад бэлэн байна гэв.

“Ерөнхийлөгч Обама ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх нь зөв хэмээн үзэж үүнийг хуульчилж байгаа юм бол би түүнээс гэрлэх зөвшөөрөл хүсэхээр Вашигтон явахаас” гээд магадгүй Обама өөрөө ижил хүйстэн учраас л хүн төрөлхтөний энэ гаж үзэгдлийг хөхиүлэн дэмжиж байгаа биз. Би ингэж мэдэгдсэнээр ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх нь инээдтэй хэрэг гэдгийг дэлхий нийтэд зарлаж байгаа юм” хэмээн Мугабе албан ёсоор мэдэгдсэн гэнэ. Гэтэл үнэндээ Африкийн ядруухан улсын Ерөнхийлөгч энэ эр эртнээс ижил хүйстэнтэйгээ амьдрахыг тийм ч их буруутгадаггүй байсан ч гэнэт Обамаг ийн элдэвлэсэн нь эх орондоо унасан нэр хүндээ эргүүлж олж авах гэсэн нэгэн оролдлого гэж сэтгүүлчид бичжээ.
2013 онд Мугабе “ Америкийн Ерөнхийлөгч өөрөө африк гаралтай боловч бидний ижижл хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол тусламж өгөхгүй гэж байна. Бид түүнээс таны эцэг эх ижил хүйстэн үү гэж асуухыг хүсч байна. Сайн хүүхэд төрүүлэхийн тулд эцэг эх хэрэгтэй. Түүнээс биш ижил хүйстнээс сайн хүүхэд төрөхгүй” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Өнгөрсөн сарын 26-наас АНУ-ын дээд шүүхээс тус улсад ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрсөн юм. Өмнө нь АНУ-ын зарим муж л хүлээн зөвшөөрдөг байсан билээ. Барак Обама энэ шийдвэрийг “АНУ-ын хувьд ялалт” хэмээн тодорхойлсон байдаг.

0 Сэтгэгдэл