96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Монголбанк бодлогын хүүгээ өсгөхгүй
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, мөнгөний бодлогын хүүг өөрчлөхгүй хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Тус зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд “ Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляц 2015 оны тавдугаар сарын эцэст 8,0 хувь, Улаанбаатар хотод 7,5 хувь болж бууран, суурь инфляц алгуур буурсаар 10,2 хувьд хүрээд байна. Нийлүүлэлтийн гаралтай инфляцын дарамт буурсан, эрэлтийн гаралтай инфляц ирэх саруудад нэмэгдэхээргүй байгаа тул 2015 оны инфляцын зорилт хангагдахаар байна. 2015 оны эхнээс төлбөрийн нийт тэнцэлд эерэг өөрчлөлтүүд гарч, оны эхний хагаст алдагдалгүй гарах нөхцөлд бүрдэж байна. Гэхдээ гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 1 хувиас бага болж, улсын төсвийн зардал, алдагдал нэмэгдсэн хэвээр байгаа нь мөнгөний бодлогын төлвийн зөөлрүүлэх чиглэлд өөрчлөлт оруулах боломжийг хязгаарлаж байгаа юм. Бодлогын энэхүү шийдвэр нь төгрөгийн өгөөжийг хадгалж, макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг үргэлжлүүлэн дэмжинэ” гэжээ. Монголбанкны бодлогын хүү 2014 оны долдугаар сард болон 2015 оны нэгдүгээр сард тус бүр өсч одоогоор 13 хувьтай байгаа билээ.

0 Сэтгэгдэл