Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Мисс Т.Батцэцэгийн ээж ”Алтан очир” хүртэв
Б.САРАНЧИМЭГ

Олон улсын олимпын өдрийг тохиолдуулан Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын спорт сонирхогч, мастеруудын холбоо өчигдөр олон улсын мастеруудын нээлттэй тэмцээнд оролцоод ирсэн ахмад тамирчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр А.Алтанцэцэгийг МҮОХ-ны "Алтан очир" одонгоор, Т.Цэрэндолгорыг МССМХ-ны "Тэргүүний ажилтан" цол, тэмдгээр шагнаж урамшуулсан юм. А.Алтанцэцэг нь Индонезийн Жакарта, Малайзын Куала-Лумпур хотод болсон зээрэнцэг, жад шидэлт, бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн. Түүнийг “Мисс Монголиа 2014” наадмын үндэсний ялагчаар тодорсон мисс Т.Батцэцэгийн ээж гэдгийг нь хүмүүс тэр бүр мэдэхгүй билээ. Тэгвэл мисс бүсгүй маань өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж “Хайрт ээждээ баяр хүргэе. Олон улс, Ази, дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргаж, хөдөлмөрлөснийг нь үнэлж "Олимпын алтан очир" одонгоор шагнасан байна” хэмээн бичжээ.

0 Сэтгэгдэл