Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Францын ерөнхийлөгчдийг АНУ чагнасан дуулиан дэгдлээ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Францын ерөнхийлөгчдийн утасны яриаг чагнаж байсан гэсэн баримтыг нэрд гарсан Викиликс сайт дэлгэж дуулаин атрилаа. Америкийн тусгай алба дэлхийн тав дахь гүрэн Францын төрийн тэргүүнүүдийг сүүлийн 10 жил тагнаж байсан гэсэн нь Жак Ширак, Николь Саркози, өнөөгийн ерөнхийлөгч Франсуа Олландыг чагнаж байсан гэсэн үг. Мөн АНУ-д суугаа Францын Элчин сайдыг ч бас чагнаж байжээ.
Викиликсийн дэлгэсэн баримтаар бол энэ хүмүүсийн сүүлийн 10 жилийн ярианы бичлэг байгаа гэнэ. Энд Францын дотоод улс төр, ялангуяа улсын чухал албануудад хийсэн томилгооны тухай, албан тушаалтнуудыг дэвшүүлэх тухай асуудлууд байгаагаас гадна дэлхийн санхүүгийн хямралтай холбоотой, Европын холбооны ирээдүйн тухай, Парис-Берлины харилцаа гээд олон улсын чухал ярианы бичлэг бий гэжээ.
Франсуа Олланд германы канцлер Ангела Меркелийн араар сөрөг хүчнийхэнтэй нь уулзаж байсныг хүртэл дурдсан байна.
“Парист болсон энэ нууц уулзалтад францын эрх баригчид немцийн Социал демократ намын гишүүдтэй уулзсан. Ерөнхий сайд Эйро ерөнхийлөгчдөө дипломат асуудал үүсэхээс сэргийлж, уулзалтыг маш нууц байдал хийхийг сануулж байсан” гэж Викиликс иш татжээ.
Тагнуулын материалд францын сайдууд, ерөнхийлөгчийн зөвлөх, засаг захиргааны ажилтнууд, ерөнхийлөгч Франсуа Олландын утасны дугаарыг дэлгэсэн байна. Ерөнхийлөгч Олланд бүр гурван жилийн өмнө Грекийг Европын холбооноос гаргахад бэлтгэж байсан ярианы бичлэг ч байгаа юм байна.
Харин Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Нед Прайс үүнийг няцааж америкийн тусгай алба Францын ерөнхийлөгч Франсуа Олландын утасны яриаг чагнаагүй гэж мэдэгдээд байна.
Харин Францын ерөнхийлөгч Франсуа Олланд энэ дуулиантай холбогдуулан лхагва гарагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулжээ.
АНУ бүх хүнийг чагнаж улс төрийн байдлыг тагнадаг байх нь. Энэ олон дэшилтэт утас технологи огт найдваргүй шүү. Болж өгвөл бүх зүйлийг цаасаар, уулзалтыг биечлэн голын эрэг ууланд хийж байвал зүгээр шүү нөхөд өө.
Amerk bol iim l naidvargui mash ayultai tunsh shuu dee SUNUTUGEI NOVSHNUUD
АНУ дэлхийн хүчирхэг гүрэн Францыг тагнаж байгаа юм чинь манай улсыг бол чөлөөтөй тагнаж байгаа юм байна л даа.Ер нь тэд бүх дэлхийн улсуудыг тагнах хүсэлтэй байдаг байх.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Францын ерөнхийлөгчдийн утасны яриаг чагнаж байсан гэсэн баримтыг нэрд гарсан Викиликс сайт дэлгэж дуулаин атрилаа. Америкийн тусгай алба дэлхийн тав дахь гүрэн Францын төрийн тэргүүнүүдийг сүүлийн 10 жил тагнаж байсан гэсэн нь Жак Ширак, Николь Саркози, өнөөгийн ерөнхийлөгч Франсуа Олландыг чагнаж байсан гэсэн үг. Мөн АНУ-д суугаа Францын Элчин сайдыг ч бас чагнаж байжээ.
Викиликсийн дэлгэсэн баримтаар бол энэ хүмүүсийн сүүлийн 10 жилийн ярианы бичлэг байгаа гэнэ. Энд Францын дотоод улс төр, ялангуяа улсын чухал албануудад хийсэн томилгооны тухай, албан тушаалтнуудыг дэвшүүлэх тухай асуудлууд байгаагаас гадна дэлхийн санхүүгийн хямралтай холбоотой, Европын холбооны ирээдүйн тухай, Парис-Берлины харилцаа гээд олон улсын чухал ярианы бичлэг бий гэжээ.
Франсуа Олланд германы канцлер Ангела Меркелийн араар сөрөг хүчнийхэнтэй нь уулзаж байсныг хүртэл дурдсан байна.
“Парист болсон энэ нууц уулзалтад францын эрх баригчид немцийн Социал демократ намын гишүүдтэй уулзсан. Ерөнхий сайд Эйро ерөнхийлөгчдөө дипломат асуудал үүсэхээс сэргийлж, уулзалтыг маш нууц байдал хийхийг сануулж байсан” гэж Викиликс иш татжээ.
Тагнуулын материалд францын сайдууд, ерөнхийлөгчийн зөвлөх, засаг захиргааны ажилтнууд, ерөнхийлөгч Франсуа Олландын утасны дугаарыг дэлгэсэн байна. Ерөнхийлөгч Олланд бүр гурван жилийн өмнө Грекийг Европын холбооноос гаргахад бэлтгэж байсан ярианы бичлэг ч байгаа юм байна.
Харин Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Нед Прайс үүнийг няцааж америкийн тусгай алба Францын ерөнхийлөгч Франсуа Олландын утасны яриаг чагнаагүй гэж мэдэгдээд байна.
Харин Францын ерөнхийлөгч Франсуа Олланд энэ дуулиантай холбогдуулан лхагва гарагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулжээ.
0 Сэтгэгдэл
arslan
orchuulagch aa,nemez gedeg ug hereglesen chini tany mash chadwarguig iltgej baigaag hoishid anhaarna uu
2015.06.28
2015.06.26
2015.06.25
2015.06.25























