БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Арева Майнс” уран ашиглах бэлтгэлдээ оржээ
Өнөөдөр дэлхий дахинд тулгамдаад буй уур амьсгалын дулаарал, агаарын бохирдол, эрчим хүчний өртөг зэрэг хүчин зүйлийн улмаас цөмийн эрчим хүчнийг энх тайвны зорилгоор ашиглах явдал үргэлжилсээр байгаа төдийгүй түүний хэрэглээ цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.
Манай улсын хувьд цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах хууль эрхзүйн орчин бүрдсэн бөгөөд зөвхөн шар нунтгийн хэмжээнд боловсруулахаар төрөөс баримтлах бодлого, холбогдох хууль тогтоомжуудад заасан байдаг.
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагааг геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар зохицуулагдсан. Үүний дагуу хамтарсан компани байгуулах, цацраг идэвхт ашигт малтмал эрэх хайх, ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох ажлууд хийгдэж байна.
Тухайлбал, Засгийн газрын энэ оны 5 дугаар сарын 19-ний ээлжит бус хуралдаанаар “Мон-Атом” төрийн өмчит ХХК, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК-тай хамтран “Мон-Чех Ураниум” ХХК байгуулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Гэрээ ёсоор хамтарсан компанийн 51 хувийг Монголын тал эзэмших юм. "Мон-Атом” төрийн өмчит ХХК, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК-иуд цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуулын салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ.
Мөн Францын хөрөнгө оруулалттай Кожеговь ХХК-нд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд орших Дулаан-Уул, Зөөвч овоогийн ордуудад цацраг идэвхт ашигт малтмал ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлийг олголоо. Цөмийн энергийн газар татан буугдсанаар дээрх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг Ашигт малтмалын газар хүлээн авч шийдвэрлэсэн. Ингэснээс Монголын “Мон-Атом”, Францын “Арева”, Японы “Мицубиши” зэрэг компаниудын оролцоо бүхий “Арева Майнс” хамтарсан компанийг байгуулж ашиглалтын үйл ажиллагаа явуулах бэлтгэл эхэлж байна.

0 Сэтгэгдэл