96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Титаник киноны хөгжмийн зохиолч, Оскарын эзэн Хорнер ослоор нас баржээ

“Титаник”, “Аватар” киноны хөгжмийн зохиолч Жеймс Хорнер Калифорнийн өмнөд зүгт өөрийн хувийн онгоцтой осолдож нас барсан байна. Оскарын шагналт хөгжмийн зохиолч Хорнер онгоцондоо ганцаар явсан бөгөөд хөнгөн онгоц учраас өөрөө жолоодож явсан байна. 61 настай хөгжмийн зохиолчийг нас барсан гэдгийг түүний туслах Сильвия Патрица баталсан байна.

“Аймшигт осол манайхныг үнэхээр цочирдуулаад байна. Одоо ч бид түүнийг үгүй болсонд итгэж чадахгүй нь. Бид агуу том сэтгэлтэй, авьяастай дэлхийн хүнээ алдлаа. Түүнд хайртай хэн бүхэн энэ уй гашууг хүндээр хүлээж авлаа. Бидний их уй гашууг хуваалцаж, сэтгэлийн дэм болж байгаа та бүхэндээ талархая. “Сильвия хэмээн өөрийн нүүр хуудсанд бичсэн байна. Жеймс Хорнер Оскарт 10 удаа нэр дэвшсэн билээ. Тэрээр “Титаник” киноны хөгжмөөрөө хоёр Оскарын эзэн болсон билээ. Хорнер “ Гадаад ертөнц”, Аполлон-13”, “ Хатан зоригтон”, “ Оюун ухааны тоглоом”, “ Манан дундах элсэн байшин”, “Трой”, “Аватар” зэрэг гайхамшигтай киноны хөгжим бичсэн юм.

0 Сэтгэгдэл