БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Калашников” шинэ гар буу бүтээв

ОХУ-ын зэвсэг үйлдвэрлэлийн “Калашников” концерн хүчний байгууллагад ашиглах шинэ төрлийн, 9х19 мм-ийн “ПЛ-14” гар буу бүтээснээ мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлаараа зарлалаа. Энэ буугаа тэд Олон улсын цэргийн техникийн “Арми-2015” форумын үеэр нийтэд үзүүлэх юм байна. Энэ буу эрх баригчид, батлан хамгаалахынханд таалагдвал цэргийнхэн болон хүчний байгууллагад олон жил ашигласан Макаров буутай хамт ашиглах гэнэ.
Энэ бууг зөвхөн арми, цагдаад байлдааны ажиллагаанд ашиглахын зэрэгцээ төрөл бүрийн ангиллаар спортын зориулалтаар ашиглаж болно гэж Концернийн ерөнхий захирал Алексей Криворучко хэлсэн байна.

Энэ буугаа концерныхон аюулгүй байдлыг бүрэн хангасан, цэнэгтэй байхдаа хатуу гадаргуу дээр өндрөөс унасан ч гэсэн буудахгүй гэж байгаа гэнэ.
Оросын зэвсгийн “Ижмаш”, “Ижмех” хоёр заводыг нэгтгэсэн төрийн өмчит “Калашников” концернын бүтээгдхүүн зэвсгийг дэлхийн 27 орон худалдан авдаг юм.

0 Сэтгэгдэл