96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Европын орны зургаан ЭСЯ-ыг дэлбэлнэ гэж заналхийлжээ

Европын зургаан орон, үүн дотор Шведэд суугаа Испанийн, Норвегид байдаг Шведийн Элчин сайдын яамыг дэлбэлнэ гэж заналхийлсэн захидал өнгөрсөн мягмар гарагт ирсэн гэж шведийн Aftonbladet хэвлэл мэдээллээ.
Хэн нь мэдэгдэхгүй этгээд ийм захидал илгээж нэг Элчин сайдын яаманд гэхэд л тонн хэртэй тэсрэх бодис суурилуулсан гэжээ. Электрон шуудангаар илгээсэн захидлыг англи хэлээр бичсэн ч хэлний мэдлэг тааруухан, тэгээд бас Их Британи, АНУ-ын тусгай албадыг шүүмжилсэн байна гэнэ.
“Одоохондоо бид заналхийлсэн энэ захидлыг судалж байна. Бид гадаад орнуудын Элчин сайдын яамтай харилцаж, тэдэнтэй хамтран ажиллаж байгаа. Энэ талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болоогүй” гэж Шведийн нийслэлийн цагдаагийн газрын төлөөлөгч хэлжээ.
Цагдаагийн газрынхан Элчин сайдын яамны байруудад үнэрч нохойтой үзлэг хийсэн ч тэсэрч дэлбэрэх бодис илрээгүй гэнэ.

0 Сэтгэгдэл