96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Умардын цэргийн ажиллагаа идэвхжиж байгаад Өмнөд Солонгос сэтгэл түгшиж байна

Солонгосын хойгийг хуваасан, хоёр улсын хил дээрх цэрэггүй бүсэд БНАСАУ-ын цэргийн ажиллагаа улам идэвхжиж байгааг Өмнөд Солонгосын тал тэмдэглэснийг Ренхап агентлаг дамжууллаа.
“Цэрэггүй бүсийн баруун, төв, зүүн хэсгүүдэд Умард Солонгосын цэргийнхэн ямар нэгэн ажил хийж, хамгаалалтаа чангатгаж байгаа нь Цэрэггүй бүсийн дүрмийг зөрчиж байна” гэж Өмнөд Солонгосын засгийн газрын эх сурвалж хэлснийг мэдээллийн агентлаг дамжуулжээ.
БНАСАУ-ын 5-20 хүнтэй цэргийн багууд Цэрэггүй бүсэд Солонгосын хойгт энх тайван тогтоох хэлэцээрийн дагуу мод, цементэн багана дээр 200-300 метрийн зайд байрлуулсан хилийн тэмдэгтүүдийг шалгаж, заримыг нь шинэчилж байгаа юм байна. Цэрэггүй бүсэд нийтдээ хилийн 1292 ширхэг тэмдэгт байдаг гэнэ.
Үүний зэрэгцээ Умардаас Өмнөд Солонгос руу дүрвэгсдийг саатуулах зорилготой минээ цэрэггүй бүсийн орчимд нэмж суурилуулж байна гэж Өмнөд Солонгосынхон мэдэгджээ.

0 Сэтгэгдэл