96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
“Алтанбулаг” чөлөөт бүсийнхэн бас нэг үлгэр ярьж эхэллээ

“Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяр, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хилийн боомтын албан газрын дарга Гө Ган нар өчигдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Алтанбулаг чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулсан бизнес мэдээллийн төв байгуулах, үйл ажиллагааг идэвхжүүлэх, харилцаа холбоог хөгжүүлэх зорилгоор олон улсын үзэсгэлэн худалдаа, хурал чуулган болон бусад арга хэмжээг тогтмол явуулах бизнес худалдааны төв байгуулах юм.
Түүнчлэн “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяр, Алтанбулаг чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч “Урсгал зам” ХХК-ийн захирал н.Зандан нар Алтанбулаг чөлөөт бүсэд байрлах 2.5 га газарт БНХАУ-ын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдааны төв барьж байгуулахаар тохиролцсон байна.
Гурван үе шаттай хэрэгжих төсөл нийтдээ 8.33 сая ам.долларын өртөгтэй. Томоохон хэмжээний нэгдсэн зах, хөргөлттэй агуулах, гадна талбай, өргөгч кран, пүү, автомашины зогсоол, оффис зэргийг байгуулах талбай нь нийтдээ 14 мянган ам.метр байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол, БНХАУ, ОХУ-ын хөрөнгө оруулалтыг татах төдийгүй “Алтанбулаг” чөлөөт бүсийн цаашдын хөгжилд онцгой хувь нэмэр оруулах юм.
Өнгөрсөн 25 жилд хашаанаас өөр зүйлгүй байсан Алтанбулагийн чөлөөт бүсийнхэн бас ийм нэг шинэ үлгэр зохиож эхэллээ.
Яахав хүн харахад нэг их ажил хийж байгаа юм шиг харагдах ч хашаан дотроо хятадын эзэмшлийн бүс гэсэн бас нэг хашааг хэдэн тэрбум төгрөгөөр л босгох байх даа.

0 Сэтгэгдэл